Х.ТЭМҮҮЖИН: “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг шүү Б.Одсүрээн“
Сошиал орчинд өнөөдөр цацагдсан нэг мэдээлэл бол нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгийн мэдээлэл байлаа. Тэрээр ижил хүйстнийг дэмжсэн утга агуулгатай хүүхдийнхээ тоглоомыг хаясан, автобусанд наасан танилцуулгыг хуулуулж хаясанаа олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Хүүхдийнхээ тоглоомыг хаясан нь хувь хүний асуудал ч албаны нэр хүндээ ашиглан нийтийн тээврээс танилцуулгыг хуулуулж, хүний эрхийн мэдрэмжгүй, ялгаварлан гадуурхагч гэдгээ харууллаа.
Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн л дээ. НАМЗХ нь ийм өнгөтэй билүү. Тэрийгээ бас хуулж хаямаар…! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд, мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэжээ.