ГХЯ-наас БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол эмэгтэйн асуудлаар ТАЙЛБАР өглөө
БНСУ-д хоёр жил гаран буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулж, хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан аж.
Тодруулбал, хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас хөл нүцгэн зугатан гарч ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод тэнд байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагджээ. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн аж. Харин хохирогч эмэгтэй мултарсан эрүүгээрээ хоол ч идэж чадахгүй хүнд байгаа тухай мэдээлэл цахим орчинд гарсан.
Уг асуудлаар Монголын улсын Гадаад харилцааны яамнаас дараах тайлбарыг хийжээ.
Уг тайлбарт "Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах болно" хэмээжээ.
Солонгос Улсад болсон үйл явдлыг ГХЯ, Сөүлд бга Элчин сайдын яам эхнээс нь анхаарал тавьж байгаа. Бид бүхий л арга хэмжээг авч, тусламж дэмжлэг үзүүлж байна. Уг хэргийн хохирогч иргэн Н олон нийтэд мэдээлэхгүй байхыг биднээс хүссэн.Бид цаашид шаардлагатай арга хэмжээг авах бно.— MFA Mongolia (@MongolDiplomacy) September 3, 2021