Баянхошуу, Өнөр хорооллын замыг 4, Нарны замыг 4-6 эгнээ болгон ӨРГӨТГӨХӨӨР төлөвлөжээ Баянхошуу, Өнөр хорооллын замыг 4, Нарны замыг 4-6 эгнээ болгон ӨРГӨТГӨХӨӨР төлөвлөжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Баянхошуу, Өнөр хорооллын замыг 4, Нарны замыг 4-6 эгнээ болгон ӨРГӨТГӨХӨӨР төлөвлөжээ

2021 оны 9 сарын 06

Arslan.mn

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдав. Хуралдаанд “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авлаа. 

Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.  Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна.

Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна.

Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй Энхтайваны өргөн чөлөөний замын даац хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгахаар төлөвлөжээ. 

Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож,  босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжлээ. Уг асуудлыг ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630650
0 эможи

keyboard_arrow_up