Төрийн аудитын байгууллага ахмад болон залуу үеийн ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ Төрийн аудитын байгууллага ахмад болон залуу үеийн ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 16, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн аудитын байгууллага ахмад болон залуу үеийн ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ

2021 оны 9 сарын 07

Arslan.mn

Төрийн аудитын байгууллагын дэргэхэд Ахмадын хорооны дарга А.Сүхбаатар ҮАГ-ын удирдлагуудтай уулзаж, Ахмадын хорооны 2021 оны үйл ажиллагааны явц болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Ахмадын хорооны дарга А.Сүхбаатар Төрийн аудитын байгууллага Үндсэн хуулийн байгууллага болж, аудиторууд хараат бусаар ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд аудитын үйл ажиллагааг цахимжуулж, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж байгааг онцолсон юм.

Мөн Ахмадын хорооноос санаачлан боловсруулсан Төрийн аудитын байгууллагын ахмад болон залуу үеийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат ахмад, залуу үеийн үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой уг төслийг улам чамбай болгох үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.

Эх сурвалж: Үндэсний Аудитын Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630685
0 эможи

ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up