Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Я.Эрдэнэсайхан: Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас бэлгийн багцын талаар тодрууллаа.  

-Гадаадын зочид, төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бүтээгдэхүүнийг багц болгон бэлэглэж байя гэдэг санаачилгыг гаргасан байсан. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна?

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ талаар ярилцсан байсан. МУ-ын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдууд гадны зочид, төлөөлөгч нарт зориулж бэлэг өгөх шаардлага гардаг. Монгол Улсыг төлөөлж өгч байгаа бэлэг учраас дотооддоо үйлдвэрлэсэн, үндэснийхээ онцлог дүр төрхийг илэрхийлсэн, чанар стандартын шаардлага хангасан байвал зүгээр гэж ярилцаад  Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргын тушаал 2021 оны дөрөвдүгээр сард гарсан. Энэ ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр дамжуулан үйлдвэрлэгчдэд хандаж бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнийхээ дээж, танилцуулгыг ирүүлэхийг урьсан. Нийт 22 үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний үнэ, санал ирсэн. Тоо ширхэг, бүтээгдэхүүний чанар болон яг бэлэг болгон өгөх зориулалтын шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна гэж үзэж байгаа.

Гадаад харилцааны яамныхан бас ажлын хэсэг байгуулаад Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдуудын яамдаас саналыг нь авч, судалж үзье гэж ярилцаж байгаа юм билээ. Одоохондоо эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.  

-Энэ санаачилгыг ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь аль аль талдаа үр ашигтай байх болов уу гэж харж байна?

-Ер нь нэгдсэн шаардлага бүхий бэлгийн багц гаргаж өгөх нь үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүн цаашлаад монголоо сурталчлах давуу талтай. Бид гаднын орнуудын туршлагыг судалж үзсэн. Жишээлбэл, Солонгосын парламентын гишүүн нь тухайн сонгогдсон тойргийнхоо бүтээгдэхүүнийг гаднын зочид төлөөлөгчдөд өгдөг. Энэ нь улсаа сурталчлахаас гадна тойргоо сурталчилж байгаа юм. Солонгос, Япон улсад гаднын гэхгүй дотоодынхоо төлөөлөгчдөд ч их хурлын гишүүний хувиар бэлэг өгдөг юм байна. Энэ жишгээс бид санаа авч, ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

-Бэлгийн багцад оруулах бүтээгдэхүүнд ямар шаардлага тавих вэ. Нэгдсэн стандарт гэж байх уу?  

-Яг тогтсон стандарт гэж байхгүй. Нэг жишээ дурдахад, Вьетнамын төлөөлөгчид арьсан түрийвч, бээлий, цүнх гээд арьсан бүтээгдэхүүн их сонирхдог. Гэтэл Солонгос, Япончууд илүү архи сонирхдог. Харин Европынхон, Канадууд ноолууран бүтээгдэхүүн сонирхдог гээд улс орны онцлог өөр учраас бүгдэд нь ижилхэн бэлэг өгч болохгүй. Тиймээс тухайн оронд сууж байгаа монголын төлөөллийн байгууллагуудаас  санал авах хэрэгтэй байна. Дээрээс нь нэг жилд хэдий хэмжээний тоо ширхгийг ямар төсвөөр хийдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэж байж үнэдээ тааруулан бэлгийн багц гаргана.

-Саналаа ирүүлсэн компаниуд ямар бүтээгдэхүүн санал болгож байна вэ?

-Зарим нь ноос, ноолууран зарим нь арьсан, архи гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн байгаа учраас нийлүүлээд “бэлгийн багц” гаргах боломжтой. Одоохондоо энэ багц бүрдээгүй байна. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээс дахин санал авах шаардлагатай байгаа юм. Өмнө ирсэн болон шинээр ирэх бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаад сонгон шалгаруулалт хийе гэж төлөвлөж байна.  Жижиг, дунд үйлдвэрийн газраас үндэсний үйлдвэрлэлийнхээ борлуулалтад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тийм учраас үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхтэй оролцож, бүтээгдэхүүний дээж, танилцуулгаа ирүүлэхийг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630878
0 эможи

Зочин
2021-09-14 21:21
Юу ч гээд байгаан
ЖДҮГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up