Гадаадад зорчих иргэдийн АНХААРАЛД Гадаадад зорчих иргэдийн АНХААРАЛД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадад зорчих иргэдийн АНХААРАЛД

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Гадаад улс руу зорчиж байгаа иргэд очих гэж буй орны хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөх хэрэгтэй юм байна. Тиймээс гадаадад зорчих иргэдэд дараах зүйлсийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.

  • Covid-19 илрүүлэх молекул биологийн шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 09:00-11:00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн лабораторийн шинэ байранд өгнө
  • Шинжилгээ өгөх иргэн гадаад паспортын хуулбарыг авч очно
  • Шинжилгээний төлбөр 50 мянган төгрөгийг шинэ лабораторийн байрны урд талын дунд хаалгаар орж кассанд тушаана
  • Төлбөрөө тушаасны дараа шинэ лабораторийн байрны зүүн урд хаалгаар орж, сорьц авах хэсэгт шинжилгээ өгнө

Шинжилгээний хариуг тухайн өдрийн 22:00-24:00 цагийн хооронд англи хэл дээрх маягтаар ХӨСҮТ-ийн 1а байрны амбулаторийн хойд хаалгаар орж, нэг давхарт ирж авна. Шинжилгээний хариугаа авахдаа өөрийн мэдээллээ шалгаж авахыг зөвлөжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630899
0 эможи

keyboard_arrow_up