Я.Эрдэнэсайхан: Хоршоонд зээл олгож, шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа Я.Эрдэнэсайхан: Хоршоонд зээл олгож, шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Я.Эрдэнэсайхан: Хоршоонд зээл олгож, шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан нийслэл, орон нутгийн 11 хоршоонд 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна.

“Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III”-т тусгасан хоршоог хөрөнгө оруулалт, санхүү зээлийн бодлогоор дэмжиж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ажлын байрыг нэмэх хүрээнд Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу “Хоршоодод үзүүлэх дэмжлэг”-ийн эх үүсвэр болгон 810 сая төгрөгийг ийнхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн хоршоодод олгож байгаа юм.

2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхийг зорьж байгаа

Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.  

Тэрбээр " Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр УИХ-аар батлагдаж, долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Жижиг, дунд үйлдвэрийн газар хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр ажиллаж байгаа.

Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр, хоршоогоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор  "Сум хөгжүүлэх сан"-г "Хоршоог хөгжүүлэх сан" болгон өөрчилж хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох боломжийг бүрдүүлээд байна.

Учир нь 2019  онд Сум хөгжүүлэх санд хамтарсан тушаалаар улсын үзлэг зохион байгуулсан. Сангийн гол зорилго бол орон нутгийн ЖДҮ дэмжих, ажлыг байрыг бий болгох зорилготой байсан боловч тэр үүргээсээ хазайгаад хэрэглээний зээл өгдөг үүрэгтэй болчихсон байсан. Ямар ч гэрээ хийдэггүй, барьцаа тавьдаггүй, сумын дарга өөр төсөл сонгон шалгаруулах хороо байгуулж, өөрөө байгуулсан хороогоор өөрөө зээл өгдөг. Нийт зээлийн 70 гаруй хувь үр дүнгүй байсан нь улсын үзлэгээр тогтоогдсон. Тиймээс шалгалт явуулсны дараа Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулдаг болсон. Ингэснээр энэ үйл ажиллагаа маш сайжирсан. Тухайлбал, сангаас авсан  зээлээ төлөхгүй бол өөр банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болох хар жагсаалтад оруулах нөхцөлийг гаргасан. Ингэснээр иргэд зээл төлж эхэлсэн бөгөөд энэ жил 10 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байна.  Гэхдээ цаашид дээрх асуудал давтагдах тул "Сум хөгжүүлэх сан"-ийн  хэлбэр болон зориулалтыг өөрчилж байгаа юм.  

Олон улсын ХАА-н Хөгжлийн сан, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан “Зах зээл, бэлчээрийн удирдлагын төсөл” хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд  есөн хоршоонд 500 гаруй сая төгрөгийг олгох зээлийн гэрээнд гарын үсэг зурж, олгож эхэлсэн. Нийт 810 сая төгрөгийн зээлийг олгох эрхийг аваад сонгон шалгаруултаар 11 хоршоо шалгарч, үүнээс есөн хоршоо зээлээ аваад байна. Үлдсэн хоёр  хоршоо барьцаа хөрөнгийн асуудлаар хүлээгдэж байгаа.

Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийнхан төсөл хэрэгжиж буй Архангай, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас ирүүлсэн бизнес төслүүдээс  шалгаруулж, эхний ээлжид 9 хоршоонд зээл олгох гэрээнд гарын зурлаа.

Орон нутгийн хөгжүүлэх үр өгөөжтэй бүтэц нь хоршоо учир үйл ажиллагааг нь дэмжих үүднээс зээл олгож байна. Засгийн газраас дэмжиж, 2019 онд хоршооллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталсан. ЖДҮГ-аас хоршоонд зээл олгох, хоршоодоор дамжуулан шинэ бүтээгдэхүүн гаргах зэргээр үндэсний үйлдвэрлэлд анхаарал хандуулж байгаа.

2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон хоршооллын хөдөлгөөнийг эрчимжүүлэхийг зорьж байгаа. Загвар хоршоо байгуулах, сайн туршлага нэвтрүүлэх, хөдөө аж ахуйг цахимжуулах, ХАА-н биржийн үйл ажиллагааг хоршооны үйл ажиллагаатай уялдуулах зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630969
3 эможи

khorshoologch
2021-09-15 13:32
sain ajillaj bgaa shuu.
Я.Эрдэнэсайх
ЖДҮ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up