СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянзүрх дүүрэгт гэр шатаж, хоёр иргэн нас баржээ
2021 оны 9 сарын 30
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 19:59 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 20:17 цагт очиж иргэн П-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 52 настай эрэгтэй П, нэр, нас хүйс тодорхойгүй нэг хүн, нийт хоёр хүн өртөж нас барсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
631387
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: