Ц.Амарсанаа: Зургаан аймагт шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа Ц.Амарсанаа: Зургаан аймагт шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Амарсанаа: Зургаан аймагт шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа

2021 оны 10 сарын 07

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ.

Arslan.mnМонгол Улсын Нийтийн аж ахуйн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмадууд болон тэдний үйл хэргийг манлайлан түүчээлж яваа инженер техникийн ажилтан, албан хаагчид, нийт хэрэглэгч түмэндээ Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үрээр нийтийн аж ахуйн салбарын түүхэн хөгжлийн өнөөгийн үнэ цэн бүрэлдэж, хөгжин дэвшсээр байгаа билээ.

Нийтийн аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэн, бүтээн байгуулалт өрнөсөн он жилүүд үргэлжилж байна. Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл хэрэгжиж байгаа бол хөдөө орон нутагт Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий аймагт шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаас гадна нийслэлийн ундны усны хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх үүднээс Улаанбаатар хотод “Ус гүн цэвэршүүлэх” үйлдвэр баригдаж эхэлсэн гэх зэрэг бүтээн байгуулалтуудыг энд онцолж болно. Мөн сумдыг инженерийн дэд бүтцэд холбох, орон нутгийн иргэдийн тав тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг боловсруулж Засгийн газраар батлууллаа. Төслийн хүрээнд 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгох юм. Барилгын хөгжлийн төв нь ажил үүргийнхээ хүрээнд барилга нийтийн аж ахуйн чиглэлээр төр засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулахад хяналт тавьж, салбарын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, норм, дүрэм стандартын баримт бичгүүдийг шинээр боловсруулан нэвтрүүлж ажиллахаас гадна, салбарын инженер техникийн ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжилтэй ажилтанг бэлтгэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, мөн салбарын хөрөнгө оруулалтуудад захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна.

Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдацыг хангах бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж, Нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг орчин үеийн шинэ шатанд гаргах үйлсийн төлөө хичээн зүтгэж байгаа Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрч, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631565
0 эможи

БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up