С.Эрдэнийн хүсэлтийг УДШ хүлээн авсангүй С.Эрдэнийн хүсэлтийг УДШ хүлээн авсангүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнийн хүсэлтийг УДШ хүлээн авсангүй

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар С.Эрдэнээс ирүүлсэн “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцээд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус цахим хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах Иргэний хэргийн танхимын саналыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631815
0 эможи

keyboard_arrow_up