БХТ-ын сайд Б.Мөнхбаатар Шинэ Зуунмод хотын хөгжлийн “ЗУРАГЛАЛ”-ыг бодит ажил хэрэг болголоо БХТ-ын сайд Б.Мөнхбаатар Шинэ Зуунмод хотын хөгжлийн “ЗУРАГЛАЛ”-ыг бодит ажил хэрэг болголоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

БХТ-ын сайд Б.Мөнхбаатар Шинэ Зуунмод хотын хөгжлийн “ЗУРАГЛАЛ”-ыг бодит ажил хэрэг болголоо

2021 оны 11 сарын 03

   Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод хотод ажиллалаа. Хөшигийн хөндийн шинэ дагуул хотуудын нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд Зуунмод хотыг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 29-р тогтоолоор, Төв аймгийн төв Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын 2019 оны 30-р тогтоолоор тус тус баталсан юм. 

Уулзалтаар Зуунмод хотын хөгжлийн төлөвлөлт болоод дэд бүтэц, зам тээврийг дагасан бүтээн байгуулалтын талаар хэлэлцэн, шийдвэрлэх ажлуудын талаар санал солилцлоо. 

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас найм км-ын зайд Зуунмод хот байрладаг бөгөөд Шинэ Зуунмод дагуул хотыг цогцоор нь төлөвлөнө. Ингэхийн тулд хамгийн түрүүнд усны асуудлыг нарийн судлах, газар доор бүтээн байгуулалтыг зураглалыг гаргах ёстойг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцлон хэлсэн юм. 

Зуунмод хотын сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг хийх, Баруун Зуунмод, Баянхошуу багийг дэд бүтцэд бүрэн холбох, зуунмод голын цэцэрлэгт хүрээлэн, тээвэрчдийн талбай, авто болон явган зам, усан бассейн зэрэг ажлуудын зураг төсвийг хийж, хэрэгжүүлэхээр боллоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632416
0 эможи

Иргэн
2021-11-03 09:29
уулыг нүхлээд метороогоор холбочихволхүмүүс сууьшихаар олноороо ЯВНА. Эхнээс нь зөв төлөвлө
keyboard_arrow_up