СОГТУУ ЖОЛООЧ цагдаагийн алба хаагчийн биед халдаж ТАНХАЙРСАН хэрэг гарлаа СОГТУУ ЖОЛООЧ цагдаагийн алба хаагчийн биед халдаж ТАНХАЙРСАН хэрэг гарлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СОГТУУ ЖОЛООЧ цагдаагийн алба хаагчийн биед халдаж ТАНХАЙРСАН хэрэг гарлаа

2021 оны 11 сарын 11

Arslan.mn

Өнгөрөгч шөнө согтуу жолооч цагдаагийн алба хаагчийн биед халдаж танхайрсан хэрэг гарсан байна.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад " 2021.11.10-ны өдрийн 19 цагийн орчимд нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа Саппорогийн уулзварт үүрэг гүйцэтгэж байх үед 1040 УБ. улсын дугаартай тээврийн хэрэгсэл зохицуулагчийн дохио зөрчиж, уулзвар руу орж ирсэн. Тухайн жолоочийг зохицуулагч цагдаа зогсоож шалгахад  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Мөн шалгах үед жолооч цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, машинаа орхиж зугтаасан учир хойшлуулшгүй арга хэмжээ авч, уг жолоочийг олж тогтоосон. Уг үйлдэлтэй холбогдуулан хэргийг шалгаж, арга хэмжээ авахаар Баянгол дүүргийн Цагдаагийн газар руу шилжүүлсэн байгаа.

Тухайн жолоочийн согтуурлын зэргийг шалгахад 1.60 гарсан.

Иймд иргэд, жолооч та бүхэнд хандаж хэлэхэд, Цагдаагийн алба хаагч нар таны болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж ажиллаж байгаа учир цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллаж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
632606
6 эможи

Зочин
2021-11-12 07:15
Арай дэнднээ ямар балмад амьтан бэ
Новшын Цагдааг нохой шиг зодох хэрэгтэй
2021-11-11 18:57
Новшын Цагдааг нохой шиг зодох хэрэгтэй.
Зочин
2021-11-11 09:59
цагдаа нар их зэвүүн өлөн л дөө харьцаа хандлагадаа анхаардаа ярьж ядсан хөдөлж ядсан шуналтай амьдрал дээрээ ч асуудал ихтэй гэр бүлээ дээрлэхсэн эхнэр хүүхдээ зодож танхарсан бүх хүнииг пизда наахуу гэсэн амиа хичээсэн энэрэл нигүүлсэлгүй новш л байдаг
keyboard_arrow_up