Б. ГАНЧУЛУУН: Мөрийтэй тоглоомтой холбоотой 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн шалгаж байна Б. ГАНЧУЛУУН: Мөрийтэй тоглоомтой холбоотой 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б. ГАНЧУЛУУН: Мөрийтэй тоглоомтой холбоотой 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн шалгаж байна

2021 оны 11 сарын 15

Arslan.mn

ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуунтай ярилцлаа.  

Цахим орчинд онлайн мөрийтэй тоглоомыг  зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр херөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу? Цаагуураа хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох ч тохиолдол байдаг уу? 

Дэлхий нийтийн даяарчлалын өнөө цагт техник, технологи хурдацтай хөгжиж үүний зэрэгцээгээр нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна.   Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна. 

Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 326 цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Үүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковид-19 халдварын үеийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм, хурдацтай нэмэгдэж буй цахим хэрэглээ зэргээс шууд шалтгаант холбоотой юм. 

ЭЦА-аас цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдогч этгээдүүдэд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахад тоглогч нарын хөзрийг компьютер дээрээсээ харах мөн хиймэл тоглогч оруулан хожуулах байдлаар програмчилсан нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгаа юм. 

Мөн цахим мөрийтэй тоглоомонд донтсон иргэд нь бусад төрлийн гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэгт холбогдож эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдал нэмэгдсээр байгаа нь харамсалтай. 

Иймд иргэд мөрийтэй тоглоомоос мөнгө хожино гэсэн ойлголт байхгүй гэдгийг санаж харин бүхэл бүтэн босгосон амьдралаа үгүй хийх аюул хүлээж байдаг. 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоглоход хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг юм бэ. Тоглоом зохион байгуулсан болон тоглосон этгээд ижилхэн хуулийн хариуцлага хүлээх үү? 

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл гэдгийг хэлье.  Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хооронд зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг байсан бол Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. 

Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцалага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

Тиймээс иргэд, олон нийт мөрийтэй тоглоом зохион байгуулах, тоголсон үйлдлүүд нь хууль зөрчиж байгаа гэдгийг ойлгох нь чухал. 

Иргэд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж байгаа талаар мэдээллийг өгөхдөө хаана хандах вэ? 

Иргэдийн зүгээс мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой аливаа мэдээллийг харьяа дүүргийнхээ цагдаагийн газарт мэдэгдэж болно.  Мөн 51261749 тусгай дугаарт мэдээллээ ирүүлж болно. Мэдээлэл өгсөн иргэн, байгууллагын нууцыг хадгалж, хамтран ажиллах болно.

Ер нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах, түүнд оролцож тоглох аль аль нь хууль бус үйлдэл учраас уг хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаа бусад байдлаар хохирох явдлаас сэргийлэх нь иргэдээс өөрсдөөс ихээхэн шалтгаална гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдииг олж илрүүлэх, урьдчилан сэргиилэх чиглэлээр ямар ажиллагаа зохион байгуулж байна вэ?

Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн сайт дээрх дансанд иргэд мөрийтэй тоглохоор мөнгө хийснээр тухайн иргэнд дахиж тухайн мөнгө олгогдохгүй гэсэн үг. Харин ч зөрчлийн хуулиар нэмэлт хариуцлага хүлээх заалттай гэдгийг дахин сануулья. 
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй хяналт тавьж ажиллана. 

Мөн бид хуулиар харъяалуулсан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс улс дамнан зохион байгуулалттайгаар үйлддэгддэг мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, таслан зогсооход онцгой ач холбогдол өгч сүүлийн  жилүүдэд төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран бодлогын арга хэмжээ, мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулсаар ирсэн. 

Тухайлбал, олон улсын байгууллагууд, гадаад улсуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж үндэстэн дамнасан мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгасан ажлын үр дүн 2020 оны 10 дугаар сард  манай улсыг Санхүүгийн хориг арга хэмжээг  хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын “Саарал жагсаалт”-аас гарахад томоохон дэмжлэг болсон. 

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632678
3 эможи

Зочин
2021-11-15 14:27
Хувь хүний харилцах дансанд ингэж халдаж болдог юм уу арай дэндэнээ
keyboard_arrow_up