БОАЖЯ:  Гялгар уут түлж, утаа гаргаж буй зөрчлийг илрүүлсэн БОАЖЯ: Гялгар уут түлж, утаа гаргаж буй зөрчлийг илрүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БОАЖЯ: Гялгар уут түлж, утаа гаргаж буй зөрчлийг илрүүлсэн

2022 оны 1 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, БОАЖЯ, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2022.01.17/ мэдээлэл хийв.

Arslan.mnТухайн мэдээллээр "НМХГ-тай хамтран хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлэхийг завдсан, түлсэн, хадгалсан болон гялгар уут түлж байсан зөрчлүүдийг илрүүлж таслан зогсоосон.

Түүнчлэн түлэх зориулалтаар хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгсөн" гэв.

Өнгөрөгч долоо хоногт зориулалтын бус түлээ түлж, утаа гаргаж байна гэх иргэдийн гомдол 11 бүртгэгдсэн байна. Харин угаартсан 17 дуудлага бүртгэгдсэнээс 47 иргэний бие хүнд, хөнгөн хэлбэрээр хохирч, нэг иргэн амь насаа алдсан байна.

Arslan.mn

"Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна. Гурван шугамд засвар үйлчилгээ хийж байгаа бол хоёр нь нөөц шугам юм. Өдөрт 3,400 тонн түлш үйлдвэрлэж, 600 гаруй борлуулалтын цэгээр борлуулж байгаа. Барьцалдуулагч бодис болон шуудайн нөөц хангалттай буюу энэ өвлийн хэрэгцээг хангахаар хэмжээнд байна. Түлшний үйлдвэр стандартын дагуу түлшээ үйлдвэрлэж байгаа" гэдгийг хэллээ.

Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
633821
10 эможи

Зочид
2022-01-27 16:29
Үндсэн хуульд хүн хүссэн газараа л амьдарч болно гэсэн болохоор энэ улсад хот.хөдөө хаана нь ч амьдарсан болно өвөл нь хоьод зун нь хөдөө байсан ч яадаг юм вэ ккк
Зочин
2022-01-25 09:21
Орон нутгаас өвөл болохоор маш олон хүмүүс хотод ирж өвөлжөөнд хавар нүүдлийн шувууд шиг буцаад явдаг.энэ нүүдлийг зогсоох хэрэгтэй.ямар ч хорооны бүртгэл бхгүй.над дээр ийм хүмүүс бага ажиллаж бгаад буцдаг жишээтэй шүү
Зочин
2022-01-23 18:51
Мундаг том зөрчил илрүүлжээ гайхалтай
A
2022-01-23 13:56
Tulsh chini l chanargui bna! Ganbaatar dargaa! Uur yum tuleed ingej agaar bohirdohgui shuu!
z
2022-01-23 11:50
heden erguu maliig turduu zalchihsn nuguu hed no uursdiiguu umuurh usnaas huurai garah gd chichirchih ymaa busad ulsad arail uur bh ym duursen teneg huurnuud ymaa
Зочин
2022-01-19 23:46
Эсэн бусын юм түлж ард түмний эрүүл мэндэд хор учруулж буй оркуудыг хотоос албадан нүүлгээчээ. Олон зуун мянган хүн хордож бна. Наадуул чинь л хордуулж бна шүү дээ. Энэ олон хүний эрүүл мэнд эрх ашиг гэж байдаг юм. Герман хороололд амьдардаг хүмүүсийн тодорхой хувь нь эмзэг амьдралын боломж тааруу хүмүүс бгаа. Хөлдөж үхэхгүйн тулд тийм юм түлж бгаа байх. Нутаг нутаг руу нь албадан нүүлгэ.
Зоригоо
2022-01-19 13:48
Ард түмэн чинь ийм л амьдарч байна энэ наад зах нь нүүрсээ авч чадахгүй болоод тэр шүү дээ дарга нар аа
Бүрээ
2022-01-19 11:37
За больж үзээ. Ийм юм гэж хаана байдаг юм.Түллээ гэхэд хэдэн минут асах юм. Харин та нарын хийсэн түлшинд байгаа шүү
Энхээ
2022-01-19 10:24
Түлээ авах мөнгөгүй тэгээд хөлдөж үхэх юм уу. Сүржигнүүр новшнууд вэ.
Зочин
2022-01-18 18:48
Иргэд чинь туйлын ядуу б.на баасан гүзээтүүд минь .нэг л торгууль ярсан гахайнууд.өөрсдөө 300.000- р амьдраад үз хөлдөж үхэхгүйн төлөө юу ч түлсэн яадаг юм ёстой хуцмой
Зочин
2022-01-18 13:09
Гялгар уут шатааж буй хүмүүст түлш үнэгүй өг! Түүхий нүүрс шатааж буй хүмүүс наад хогоос чинь үнэтэй зүйлийг яагаад шатаагаад байгаа талаар нь асуу эргүү малнуудаа шууд зөрчил гэчихсэн байж байх юм даа
Зочин
2022-01-18 10:25
6-хан айл түүхий нүүрс түлээд утаа нэмэгдээд байгаа юм уу? Шалгасан нэртэй ажил хийсэн дүр үзүүлэхээ боль. Хавтгайдаа түүхий нүүрсээ түлж байгаа нь илт баына ш дээ. Контортоо шигдэж комьпютер тоглож суухаар гарч ажлаа хий.
Nn
2022-01-18 09:27
Neg ih tom ajil hiisen ym shig svrjignej bh shiw ydarsanu irgedre deerelhej bhiin orond tom2 hereg luiwar hiij ulsiin mongo idej baigaa gahainuudaa olj shiitgeliin ogj taslan zogsoogooch ergvv malnuudaa
Зочин
2022-01-17 21:43
ард түмэн чинь ядуурал тартагтаа тулаад л элдэвийг түлж бгаа шүүдээ ямар зориуд утаа гаргах гэж түлхэвдээ
Зочин
2022-01-17 19:52
Гялгар уут түлж агаар бохирдуулж байгаа онц ноцтой гэмт хэргийг илрүүсэн БОАЖЯны ажилтанд монгол улсын баатар цол олгоё.Харин гялгар уут түлсэн тэр хүнийг олны нүдэн дээр ял оноож бүх насаар нь хорьж шийтгэвэл зохино.
Иргэн Лхамжав
2022-01-17 17:50
Аливаа буруу үйлдэлдээ эзэн олно гэдэг энэ үеийн залуучуудын гэм. Цаашаа хол явахгүй. Өөрсдөө энэ мэхэндээ муухайгаар үхнэ гэдгээ ойлгоосой.
Зочин
2022-01-17 16:02
уснаас хуурай гараад сурчихсан ард иргэд нь буруу
Смайл
2022-01-17 15:59
Энэ нийгмийг ядуу болгосон авилгалчдыг хүнд сурталт төрийн албаныхан гэгч хөгжлийн тушаа болсон хүмүүсээ эхлээд янзалчих
Зочин
2022-01-17 15:38
Битгий цуцаад улиад байгаачээ өөр хийх юм зөндөө бна дулаархаар наад үйлдвэрээ тэр хотын бүсээс гаога Бага хангхай,Чойр мэт худлаа хуцалдаад л байх юм чадахгүй бодл болчихолдоо над дээр ирээд туслах хийгээл яв тоосго зөө талбай цэвэрэл чамд хонгын 60- ыг өгий новшоо МАНгаруудаа сүгнүүдээ.
Зочин
2022-01-17 15:34
Эд нарыг түлвэл шатах болов уу
Зочин
2022-01-17 15:30
Түлш чинь болохгүй болчихоод байна шүү дээ. Түлш яагаад болохгүй байна гэхээр ТТ-с ирж байгаа нүүрс чинь болохоо байлаа гэсэн үг.
Зочин
2022-01-17 14:57
Арга ядахдаа л гялгар уут түлж бгаа ш дээ. Мөнгө төгрөг баыхгүй түлш авч чадахгүй гээд хөлдөж үхэлтэй биш
я
2022-01-17 13:43
ядуул байгаа болхооор тэршдэээ төриин хулгаачуудаааа
keyboard_arrow_up