Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг хоёр жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээв Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг хоёр жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баасанцогтын өмгөөлөгчийн эрхийг хоёр жилээр түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээв

2022 оны 1 сарын 17

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “... олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
633836
3 эможи

ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ӨГНӨ ҮҮ
2022-01-18 20:31
ЭНЭ ХҮНТЭЙ ХАМТ ЛИФТЭНД БАЙСАН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ З.БОЛДБААТРЫГ ШАЛГАЖ ӨГНӨ ҮҮ! АТГ ЦАГДАА ПРОКУРОР САХИЛГЫН ХОРОО!
RUSH QIN
2022-01-18 06:25
Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/
Зочин
2022-01-17 22:45
Энэ ямар ядаргаатай дуусдаггүй хэдэн шүүгч өмгөөлөгч нарын хэрэг вэ? Ард түмэнд ямар хамаатай юм бэ наад хэдээс чинь улс эх оронд зөндөө илүү чухал ажил байна одоо больж үз ядаргаатай юм
keyboard_arrow_up