Г.Ёндон: “Оросын хил залгаа нутагт газрын ховор элементийн хайгуулын томоохон төсөл хийгдэж байна“ Г.Ёндон: “Оросын хил залгаа нутагт газрын ховор элементийн хайгуулын томоохон төсөл хийгдэж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ёндон: “Оросын хил залгаа нутагт газрын ховор элементийн хайгуулын томоохон төсөл хийгдэж байна“

2022 оны 1 сарын 26

Ашигт малтмалын Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг шинэчилсэнтэй холбоотой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн үеэр мэдээлэл өглөө.

"АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛАХ БОЛ АШИГЛАЛТАД НЬ МАШ ХАТУУ ШААРДЛАГА ТАВИНА"

Ярианыхаа эхэнд тэрбээр Монгол бол маш бага судлагдсан улс гэдгийг тодотгосон юм. "Манай улсын нийт газар нутгийн 60 хувь орчим нь бүрэн судлагдаагүй байгаа. Тиймээс Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт шиг дараагийн орд зайлшгүй байгааг бид олж харах ёстой.

Энэ чиглэлээр хийгдсэн хамгийн том ажил нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журмыг өнгөрсөн арванхоёрдугаар сард шинэчилсэн.

Учир нь бид эхлээд газрын хэвийн баялгаа буюу Эрдэнэт, Оюутолгой шиг дараагийн орд газар хаана байгааг эрж хайж, мэдэж авах нь зөв" хэмээн УУХҮ-ийн сайд ярив.

Сүүлийн жилүүдэд дунджаар хайгуулын 100 орчим тусгай зөвшөөрөл олгодог байсан бол энэ тоо 3-4 ДАХИН нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

"Гэхдээ мэдээж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газруудыг цаашид хэрхэн ашиглах тал дээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хатуу заалтууд орсон байгаа.

Өөрөөр хэлбэл, бид хайгуулын ажлыг илүү чөлөөтэй явуулж, ашиглалт дээр маш хатуу шаардлага тавина. Хариуцлага, эрсдэл гээд бүх зүйлийг дааж байж уурхайн үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс биш бүрэн гүйцэд нөхөн сэргээлтийн ажил хийж чадахгүй зэргээс эхлээд үүсэх эрсдэлийг дааж чадахгүй бол эхлэх шаардлагагүй гэж үзэж буй" гэлээ.

"ОРОСЫН ХИЛ ЗАЛГАА НУТАГТ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЙГУУЛЫН ТОМООХОН ТӨСӨЛ ХИЙГДЭЖ БАЙНА"

Үргэлжлүүлэн, Алтыг орлох түүхий эдүүдийн тухайд манай улс ямар бодлого баримталж байгаа тухай сэтгүүлчийн асуултад "Өндөр технологийн үндсэн түүхий эд буюу газрын ховор элемент гэж бий.

Тухайлбал, зэсийг ногоон эдийн засаг буюу сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд хэрэглэгдэх "шинэ нефть" гэж нэрлэж буй.

Одоогоор өндөр технологийн түүхий эдийн чиглэлд төсвийн хөрөнгөөр геологи хайгуулын судалгааны ажлын тодорхой төслүүд хийгдэж байгаа.

Тухайлбал, Баруун Монголын хойг, Оросын хил залгаа нутагт нэлээд ирээдүйтэй томоохон төсөл явж байгаа.

Манай говийн бүсэд газрын ховор элементийн дөрвөн нөөц орд байдаг. Эдгээр ордын ойролцоогоос төрийн өмчийн компани хайгуул хийх төлөвлөгөө гаргасан" хэмээн хариулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634067
0 эможи

Zochin
2022-01-26 21:36
haiguli hih zardlig ulsin tuswus gargana! Turuchin nesn vuh ordudin ashig uls orond hurtemjgui ard irged ni ulam yadu amidrad! ОУ-ын хэмжээнд буурай орны тоонд ортол хөгжлөөрөө хоцрогдоод! Улс орнуудын хөгжлийг гүйцэж хөгжинө гэж юу байх вэ! Уралдаж хөгждөг болхоос!газрын баялаг бүх ард түмний баялаг! Хүртээлт хувиарлалт нь төрөөс төрсөн тэрбумтангуулын бүлэглэлд ноогддог! Тэхээр! Шинжилж судалж ухаж яах гэсэн юм бэ!!! Байгаль дэлхий байдгаараа байх нь хэрэгтэй шүү!
keyboard_arrow_up