ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудад VR-төхөөрөмжийг бэлэглэж, санамж бичиг үйлдэв ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудад VR-төхөөрөмжийг бэлэглэж, санамж бичиг үйлдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудад VR-төхөөрөмжийг бэлэглэж, санамж бичиг үйлдэв

2022 оны 1 сарын 26

Arslan.mn

ЖАЙКА-гаас Барилгын хөгжлийн төвийн ажилтнуудад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, AED аппарат болон барилгын талбай дээрх ослын бодит жишээ (контент) бүхий хоёр төрлийн VR-төхөөрөмжийг бэлэглэж, санамж бичиг үйлдэв

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА"-гаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөл 5 дахь жилдээ үргэлжлэн, дуусах шатандаа орж байна. Энэхүү төслийн хүрээнд Барилгын хөгжлийн төвд хөдөлмөрийн аюулгүй байдлын жишиг танхимыг байгуулснаас гадна тухайн танхимыг түшиглэн өнгөрсөн хугацаанд ХАБЭА-н сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулсан. Мөн Барилгын хөгждлийн төвтэй хамтран барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлага, ИТА, туслан гүйцэтгэгч нарт чиглэсэн ХАБЭА-н тухай хууль эрх зүйн ойлголт, мэдлэг, аюулгүй ажиллагааны дадлыг бий болгох, аюулыг урьдчилан таамаглах хандлагыг олгох сургалтуудыг зохион байгуулсан юм. Энэ хугацаанд сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан бөгөөд тухайн төхөөрөмжөө БХТ-д хүлээлгэн өгч санамж бичиг үйлдлээ. Төслийн хугацаа хоёр сарын дараа дуусаж байгаатай холбоотойгоор ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн баг хамт олон Барилгын хөгжлийн төвийн 2021 онд манлайлан ажилласан шилдэг дөрвөн ажилтанд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүхий хувцас хэрэглэлийг бэлэглэн гардуулж өглөө. Энэ үеэр Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагын Монголд ажилласан баг хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бий болгож, хэвшүүлэх барилгын салбарын ажиллагсдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Япон улсын жишиг стандартыг нэвтрүүлэх зорилготой энэ төсөл амжилттай хэрэгжлээ. Төсөл дуусах шатандаа орж байгаа хэдий ч бид бүхний барилгын салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн ЖАЙКА ХАБ-н төслийн багийн зөвлөх мэргэжилтэн Х.Окүмацүд гарын бэлэг гардуулсан юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634079
0 эможи

keyboard_arrow_up