Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал эхэллээ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал эхэллээ

2022 оны 2 сарын 11

Arslan.mn

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Түвшинбаярыг 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд цагдан хорьсон. Түүний цагдан хорих хоёрдугаар хугацааг "өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" үндэслэлээр энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр дахин нэг сараар сунгаад буй.

Цагдан хорих хоёрдугаар хугацаа өнөөдөр дуусгавар болсон тул хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулах хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр" тус дүүргийн прокурорын газарт буцаасан.

Эргэн сануулахад олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан. Хохирогч удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн ч, хүнд гэмтлийн улмаас 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
634426
5 эможи

Зангараа
2022-02-12 04:05
Адгийн шаар.
Иргээ
2022-02-11 17:55
Новш нууд
Иргэн
2022-02-11 17:52
Хүн хогнууд
keyboard_arrow_up