Н.Түвшинбаярт “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн“ гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ
2022 оны 2 сарын 15
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдуулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэж үзэн яллах дүгнэлт үйлдээд байв. Харин хохирогч нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилжээ.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын газраас тодруулахад "Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэлээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
634517
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: