УДШ: Хяналтын шатны шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжтой УДШ: Хяналтын шатны шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УДШ: Хяналтын шатны шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжтой

2022 оны 2 сарын 15

Arslan.mn

Хяналтын шатны шүүх хуралдаанд зайнаас оролцох боломжтой болжээ. 

Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцлах шийдвэр гаргасан. 

Улсын дээд шүүх нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил гаруй хугацаанд шүүх хуралдааныг танхимд хийхээс гадна зайнаас буюу Zoom, Skype зэрэг технологи ашиглаж явуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн аж. 

Энэ хугацаанд хяналтын шатны шүүх хуралдаанд онлайнаар оролцсон хэргийн оролцогчдоос түүврийн аргаар судалгаа авахад дийлэнх нь цаашид хуралдааныг зайнаас явуулах нь цаг хугацаа хэмнэсэн, халдвар хамгааллаас сэргийлсэн зөв сонголт, энгийн үед ч хяналтын хуралдааныг ийм арга хэлбэрээр явуулах санал хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан.

Энэ хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаад буй. Иймд хяналтын шатны шүүх хуралдааны оролцогчид болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, зайнаас буюу технологи ашиглан шүүх хуралдаанд оролцох боломж нээлттэй болохыг мэдэгдэж байна.

Эх сурвалж: УДШ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634540
0 эможи

УДШ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up