Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар ЦАГДАН ХОРИЛОО Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар ЦАГДАН ХОРИЛОО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаярыг нэг сар ЦАГДАН ХОРИЛОО

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон зарим захирлуудыг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал ЯГ ОДОО болж байна.

Хамгийн эхэнд Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Тэгвэл түүний дараа түүнтэй хамт тус банкны дэд даргаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг мөн нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Түүнийг мөн гэрч нарт нөлөөлж, гэрчээр зориуд худал мэдээлэл өгүүлж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байна.

Хөгжлийн банкны Дэд захирал асан, Төсөл зээлийн газрын захирал Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Баатарсайхан:
 Ч.Мөнхбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүх гаргалаа. Хөдөлшгүй нотлох баримт байхгүй гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байна. Тийм нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тиймээс бид хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргана. Энэ хэрэг гурав дахь жил рүүгээ орж байна. Гэмт хэргийн асуудлыг нь шалгах ёстой болохоос зээл өгсөн гэж шүүмжлэх нь буруу байх. Үйлдэл, холбогдлыг нь шүүхээр эцэслэн тогтоож байж, гэм бурууг нь халдааж ярих хэрэгтэй гэж бодож байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634649
1 эможи

keyboard_arrow_up