Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг өнөөдөр шүүнэ

2022 оны 2 сарын 28

Даваагийн Кёкүшюзанбатбаяр, Түвшинжаргалын Баясгалан нарын гэм бурууг өнөөдөр /2022.02.28/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх гэж байна.

Өмнө нь уг хурал гурван удаа товлогдож байсан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлогдсоор ирсэн юм.

Д.Кёкүшюзанбатбаяр нарын 30 хүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хэргийг сануулбал, Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
634880
5 эможи

Irgen
2022-03-02 09:44
Ard tumniii shivshig 2 bna
Залилангын их дэлгүүр
2022-03-01 00:25
Шүүх мөнгөө авчихсан жаахан торгосон болоод нэг нэг байр хахуульд аваад таг чиг болно бараг шалгавал ороод суучихсан бгаа байлгүй дээ.
Зочин
2022-02-28 11:48
Монголын шүүх үнэн дампуу ажилгүй болжээ. Энэ хоёрын хэрэг нь тодорхой баримт тодорхой яасан их хойшилж бнаа. Маргааш хойшиллоо гэсэн мэдээ гарч ирнэ дээ...
ЭМЭЭ
2022-02-28 11:09
Шунал ихэдвэл шулам болноо гэж ????
Зочин
2022-02-28 09:20
Ядаж байхад энэ нэг хоёр сайхан хулгайч нэг нь нэг сайхан бөх хулгайч нөгөө нь нэг сайхан дуучин хулгайч ядаж байхад Монголын шүүх нь авилгалд дуртай шүүхдээ биш авилгал нь хөгжсөн хэдэн шүүгчтэй тэрийг нь төр нь хүчэрхээ байчихсан Малуудаа тануусийг ингэж балиартаж байхад дэлхий цаана чинь бөөн юм болж бна улсаа өөрчил наад муусөйн нараа явуулдаг газарлуу нь явуул
keyboard_arrow_up