Хорих ангиас суллагдсан этгээд галт зэвсэг ашиглан ДЭЭРЭМ хийхийг завджээ Хорих ангиас суллагдсан этгээд галт зэвсэг ашиглан ДЭЭРЭМ хийхийг завджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хорих ангиас суллагдсан этгээд галт зэвсэг ашиглан ДЭЭРЭМ хийхийг завджээ

2022 оны 3 сарын 03

Arslan.mn

Буу ашиглан дээрэм хийхийг завдсан этгээдийг Цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Дэлгэрхангай мэдээлэл өглөө. 

Тэрээр "Гуравдугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах нэгэн цэнгээний газрын гадна гар буутай этгээдүүд бусдыг айлган сүрдүүлж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгаад 32 настай Э, 26 настай Э нар үйлдсэн болохыг тогтоосон. Улмаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайнчлан баривчилсан байна. 32 настай Э нь өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүн алах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдэлж байсан. Өнгөрсөн есдүгээр сард хорих ангиас суллагдсан. 26 настай Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд өмнө нь мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
635015
4 эможи

Зочин
2022-03-06 15:25
Давтан хэрэг зэвсэг ашигласан хэргүүдэд 20 с дээш жилийн ял өгдөг хуультай болох хэрэгтэй байна Амь явах аргагүй боллоо
Зочин
2022-03-04 10:43
Хүн хүчиндсэн, дээрэмдсэн, хүн алсан хүн яахаараа чөлөөлөгдөөд сул явж байдаг байнаа. Монголын хууль яацан юм бэ
keyboard_arrow_up