Асаалттай байсан автомашинуудыг хулгайлсан этгээдүүдийг ШУУРХАЙ илрүүлжээ Асаалттай байсан автомашинуудыг хулгайлсан этгээдүүдийг ШУУРХАЙ илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Асаалттай байсан автомашинуудыг хулгайлсан этгээдүүдийг ШУУРХАЙ илрүүлжээ

2022 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас машин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал, Энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанг тус аймагт суух, 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсанг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдагсанг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635036
1 эможи

Zochin
2022-03-06 22:52
Хулгайч нарыг шааа
keyboard_arrow_up