“ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, “ХАРУУЛЧИН” мэргэжил олгох СУРГАЛТ эхэллээ
2022 оны 3 сарын 04
Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны Б/01 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны нөөц”-д бүртгэгдсэн 138 иргэнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны “Мэргэжил олгох сургалтад суралцуулах тухай” А/33 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамруулж байна.
Сургалт энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр сарын турш үргэлжлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
635048
1 эможи
Гантулга
2022-03-04 19:39
Цагдаа болмоор бна
бар
2022-03-04 14:31
схн юм хж бүтээдг залуучдг бүгднманаач болгоод дууслааа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: