П.САЙНЗОРИГ: Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн САЙЖРУУЛАХ талаар ярилцлаа П.САЙНЗОРИГ: Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн САЙЖРУУЛАХ талаар ярилцлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

П.САЙНЗОРИГ: Хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн САЙЖРУУЛАХ талаар ярилцлаа

2022 оны 3 сарын 04

Arslan.mn

Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.

Та эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлаар прокурорын байгууллагатай хамтран ажиллах нэлээдгүй асуудлууд байгааг онцолж байна. Гол яригдсан зүйл юу байна вэ?

Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2022 оны нэгдсэн зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газраас баримталж буй эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээллүүдийг өглөө. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, ялангуяа авлига албан тушаал, эдийн засгийн гэмт хэргүүд, улсын хил зөрчих зэрэг гэмт хэргүүдийн шинжийг тодорхой болгох, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа процессын хууль эрхзүйн тодотголуудыг хийх талаар санал солилцлоо. Мөн Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгоход хамтран ажиллах, ялангуяа технологийн давуу талыг ашиглаж, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй зардал багатай явуулах, цаашлаад зөрчлийн мэдээллийн сан үүсгэх, зөрчлийн хэргийн оролцогчид мэдээллээ хардаг, нотлох баримтуудаа явуулах байдлаар зөрчлийн хэргийг цахим хавтаст хэрэгт оруулах зэрэг хамтарч ажиллах шаардлагатай байгаа асуудлуудын талаар ярилцлаа.

Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгоход хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ. Хуулийг илүү тодорхой, ойлгомжтой болгоход анхаарч байна гэсэн үг үү?

Зөрчлийн тухай хуультай холбоотойгоор иргэдэд ойлгомжгүй байдаг зүйл заалтуудыг засах, прокурор хяналт тавихад тодорхойгүй байсан зарим зүйл, заалтуудыг боловсронгуй болгоход хамтран ажиллана. Зөрчлийн хуулиар торгуулиа хугацаанд нь барагдуулж байгаа иргэдийн шийтгэлийг хоёр дахин хөнгөрүүлэх, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг энэрэнгүй хүмүүнлэг ёсны зарчимд нийцүүлж өргөжүүлж байгаа. Уг хуулийн тусгай ангид хэт ерөнхий байдлаар тодорхойгүй бичигдсэн зүйлүүдийг прокурорын байгууллагатай хамтран илүү оновчтой тодорхойлох, зөрчлийн процесс ажиллагаан дахь хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн сайжруулах чиглэлээр ярилцсан үр дүнтэй уулзалт зөвлөгөөн боллоо. Мөн гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирч байгаа хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчдын сэтгэл санааны хохирлыг барагдуулах чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг хийх зэрэг тулгамдаж байгаа асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж ажилладаг прокуроруудтай санал солилцлоо.   

Эх сурвалж: УЕПГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635050
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up