Үндэсний Аудитын Газар: Шинжээчээр хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай Үндэсний Аудитын Газар: Шинжээчээр хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Үндэсний Аудитын Газар: Шинжээчээр хамтран ажиллах урилга хүргүүлэх тухай

2022 оны 3 сарын 09

Arslan.mn

Үндэсний аудитын газар нь “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн” сэдэвт аудитад “Монгол Улсын Засгийн газрын 2019-2022 оны өрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах” зорилгоор гэрээ байгуулан хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн/баг/, хуулийн этгээдийг мэдээллээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү шинжээч нь ҮАГ-АД/22-011 дугаартай ажлын даалгаврын дагуу аудитад Монгол Улсын Засгийн газрын 2019-2021 оны өрийн нөхцөл байдал, түүнд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлсийн судалгаа шинжилгээ, холбогдох бусад баримт материалд үндэслэн Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, холбогдох төрийн байгууллагын өрийн удирдлагын талаарх чиг үүргийн хэрэгжилтийн байдлыг хамруулж, хуанлийн 30 хүртэл хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Монгол Улсын 2019-2021 оны макро эдийн засгийн байдалд шинжилгээ хийж, дүгнэлт өгөх 
  2. Засгийн газрын 2019-2021 оны өрийн тогтвортой байдлын индикатор үзүүлэлтэд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  3. Монгол Улсын 2019-2021 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  4. Засгийн газрын өрийн багцад нөлөөлөх хүчин зүйлс,  зардал, эрсдэлд үзүүлэх нөлөөлөлд дүн шинжилгээ хийх
  5. Өрийн дахин санхүүжилтийн зардалд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  6. Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж өгөх

Шинжээч нь ажлын даалгаварт дурдсан ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ажлын үр дүнг илтгэсэн шинжээчийн тайлан бичнэ.

Мэдээллээ ирүүлж буй шинжээч нь дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхээ илэрхийлсэн албан хүсэлт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, санхүүгийн дэлгэрэнгүй санал ирүүлэхээс гадна дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын өргүй тухай тодорхойлолт/;
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тодорхойлолт/;
  • Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
  • Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл сүүлийн 3 жилээр /2019, 2020, 2021 он/;
  • Ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Ажилтны нийгмийн даатгалын цахим лавлагаа /сүүлийн 1 жилээр/;
  • Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт /2020, 2021 оны  жилийн эцсийн/.               

Хувь хүн/баг бол:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Анкет /СV/;
  • Боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Гүйцэтгэсэн ижил төстэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл /сүүлийн 3 жилээр/;
  • Багийн хувьд гишүүдийн хамтран ажиллах гэрээ /нотариатаар баталгаажуулсан/:

Шинжээчид тавигдах шаардлага, ажлын туршлага: 

Шинжээч нь аудитын баг болон Үндэсний аудитын газартай нэгдмэл сонирхолтойгоор хамтран ажиллаж, аудитын үйл ажиллагаанд  оролцоход аудитад хамрагдах байгууллагуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, албаны болон төрийн нууцыг задруулахгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн дараах шаардлагыг хангасан хувь хүн, баг, хуулийн этгээд байна. Үүнд:

  • Зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан ажлын туршлагатай байх;
  • Засгийн газрын өрийн нөхцөл байдал, өрийн удирдлагын стратегийн баримт бичигт судалгаа хийж, холбогдох мэргэжлийн дүгнэлт гаргасан туршлагатай байх;
  • Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр нарийн мэргэшсэн, мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, дүн шинжилгээ хийж, таамаглал дэвшүүлэх чадвартай байх;
  • Шинжээч нь шалгагдагч байгууллагад ажиллаж байгаагүй, тэдний ашиг сонирхол, нөлөөлөлд автахгүй байх.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох ба түншлэлийн гэрээ байгуулан баталгаажуулж ирүүлэх шаардлагатай. 

Сонирхсон этгээд нь холбогдох мэдээллийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд мэдээллээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутын дотор дараах цахим хаягаар /tsend-ayushn@audit.gov.mninfo@audit.gov.mn/ pdf файл хэлбэрээр ирүүлнэ үү. Хариуцсан ажилтан: Үндэсний аудитын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн Худалдан авах үйл ажиллагаа хариуцсан шинжээч Н.Цэнд-Аюуш. Гар утас: 88051068  

Захиалагчийн хаяг: 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3,

Засгийн газрын IV байр, 409 тоот өрөө. Үндэсний Аудитын газар, Утас: 26 35 33.

www.audit.mn.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635152
0 эможи

keyboard_arrow_up