Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереса хо болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереса хо болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны зүүн азийн газрын ерөнхий захирал, хатагтай М.Тереса хо болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2022 оны 3 сарын 10

Arslan.mn

Монгол Улс, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны түншлэлийн 30 жилийн ой тохиож байгаа билээ. Тэртээ 1991 оноос эхлэн АХБ нь хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц зэрэг хөгжлийн түлхүүр салбаруудад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд 3.9 тэрбум долларын зээл, тусламжийг үзүүлжээ. Хот төлөвлөлт, дэд бүтэц, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр бодитой дэмжлэг үзүүлж, олон талт үр өгөөж бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, улс орны өнөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсанд онцгойлон талархал илэрхийлье.

Түүнчлэн, Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн хямрал, гэнэтийн нөхцөл байдлыг даван туулахад шаардлагатай хариу арга хэмжээг авч, шуурхай хамтран ажилласныг энд дурдах нь зүйтэй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийт эрүүл мэндийн болон эдийн засгийн томоохон сорилтуудтай тулгарсан ч та бид дархлаажуулалтын үр дүнд, хорио цээр, хязгаарлалтыг бууруулж, эдийн засгаа бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол Улсын Засгийн Газраас баталсан эдийн засгийг сэргээх цогц бодлого, төлөвлөгөөт зорилтуудын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар болон Азийн Хөгжлийн Банк хоорондын 2021-2024 оны стратегийн түншлэлийн баримт, бичгийг хамтран боловсруулж, өнгөрсөн 9 дүгээр сард батлуулсан билээ. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байр бий болгох, төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, импортыг орлуулж, экспортыг нэмэгдүүлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635200
0 эможи

keyboard_arrow_up