Н.Түвшинбаярын ЦАГДАН ХОРИХ хугацааг СУНГАЛАА Н.Түвшинбаярын ЦАГДАН ХОРИХ хугацааг СУНГАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярын ЦАГДАН ХОРИХ хугацааг СУНГАЛАА

2022 оны 3 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын  цагдан  хорих  4 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар  сунгуулах  тухай  саналыг  2022 оны 03 дугаар   сарын 10 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний  өдөр дүүргийн прокурор, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарыг оролцуулан  хянан хэлэлцлээ. 

Энэ үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан    “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэсэн заалт, мөн  хуулийн  14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорьж болно”  гэсэн хуулийн заалтуудыг тус тус  үндэслэн  цагдан хорих  4 дүгээр  хугацааг  01 сарын  хугацаагаар сунгаж  шийдвэрлэлээ. Яллагдагч  Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн  2 дахь хэсгийн  2.1  дэх заалтад  зааснаар  “ Хүнийг  онц харгис хэрцгийгээр алсан “, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн”  зүйл ангиудаар  эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг  үргэлжлүүлэн явуулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635309
0 эможи

Зангараа
2022-03-16 11:25
Энхбат начин амьсгал хураахын өмнө Түвшинбаярыг надруу явуулчаарай гэсэн захиасыг нь биелүүлээд өгчих хэрэгтэй ш дээ.
Зочин
2022-03-15 17:58
Цаазаар авах хэрэгтэй. Цаазгүй юм бол бүх насаар нь гянданд хатаа муу хүн муутай хөгийн яргачинг
Zochin
2022-03-15 09:17
Ene aluurchind hurdan yaliig ni ogoochee ingej horison bolood sullah yum bna l daa aluurchin yalaa uureh estoi shu shorond hatAA
keyboard_arrow_up