НДЕГ: Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах заавар НДЕГ: Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах заавар
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НДЕГ: Тэтгэмж авах хүсэлт цахимаар гаргах заавар

2022 оны 3 сарын 16

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг цахимаар бичүүлсэн доор дурдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ цахимаар буюу даатгуулагчдад зориулсан веб https://daatguulagch.ndaatgal.mn/ -ийн тусламжтайгаар нийгмийн даатгалын байгууллагад гаргах боломжтой:

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах;

Албан журмын даатгуулагч эх жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ тус тус цахимаар гаргана.

Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхлэгч иргэн нь эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цахим эмнэлгийн хуудас бичүүлсэн бол өөрийн ажил олгогчид мэдэгдэх ба ажил олгогчоос даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шалган баталгаажуулж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.

Тайлбар: цахим эмнэлгийн хуудсыг аймаг, нийслэлийн II, III шатлалын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд олгож байгаа болно.

Тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын байгууллагад цахимаар гаргах видео заавартай https://bit.ly/33S1iaQ холбоосоор танилцана уу.

No photo description available.

No photo description available.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635361
0 эможи

keyboard_arrow_up