Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 11, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлнэ

2022 оны 3 сарын 17

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн шугам дээрх талбайг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардагдах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талд гурван хэсэг талбай буюу нийт 24700 м2 талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх, чингэлэг солилцох талбай нэмэгдэж байгаатай холбоотойгоор чингэлэг өргөгч техник, сэрээт өргөгч, автокран худалдаж авах шаардлага үүсжээ. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг татан авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635384
0 эможи

keyboard_arrow_up