Улаанбаатар дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын хэмжээнд “Нэгдсэн тооллого”-ыг зохион байгууллаа
2022 оны 3 сарын 17
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажил, арга хэмжээний хүрээнд алба хаагчдын цэрэг-эх оронч хүмүүжлийг дээшлүүлэх зорилгоор анги, салбарын “Нэгдсэн тооллого”-ыг өнөөдөр /2022.03.16/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Цагдаа цогцолбор”-т зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн оролцсон юм. Мөн энэ үед бие бүрэлдэхүүн “Цэргийн тангараг”-ийг давтаж, алба хаагчдын бэлтгэсэн жагсаалын болон урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
Монгол төрийн Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
635391
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: