Маргааш төв талбай дээр 2000 шил архи асгана
Монголын залуучуудын холбооноос Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цэргийн баярыг “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээ мэдэгдсэн. Архины шилэн дээр Эзэн Чингис хаан болон уул усныхаа зургийг тавихыг хориглох, оронд нь архины хор хөнөөлийг сурталчилдаг байх, баасан гараг бүр спорт заалын улсын хэмжээнд үнэ төлбөргүй болгох зэрэг тодорхой ажлуудыг санаачлан ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “архи бол идээний дээж биш, татгалзая” хэмээн асгасан юм. МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл цахим хуудсандаа “Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр асгасан 2 шил архинд харамсаад гашуудаад байгаа нөхдүүдэд хэлэхэд гуравдугаар сарын 18-нд Сүхийн талбай дээр бид 2000 шил архи асгана” хэмээн бичсэн байсан.
Тодруулбал, архийг эсэргүүцэж, архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлснээр Нэгдүгээрт, Баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгох Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наах Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргах. Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэх Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулах Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэжээ.