“Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Цагдаагийн ерөнхий газраас Монголбанк, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран зохион байгуулах “Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, хуульч та бүхнийг урьж байна.
Хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл бүтээлийн хэвлэмэл 2 хувийг Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Жамъяндоржид /утас:96016789/ болон цахим хэлбэрээр Jamiyandorj.sh@police.gov.mn хаягаар хүлээн авна.
Шалгарсан эрдэм шинжилгээний илтгэлийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцүүлнэ.
.Эрдэм шинжилгээний хурлын сэдэв, тавигдах шаардлагыг Энд дарж үзнэ үү.