Г.Болор: Жендэрийн тэгш эрхийн жишээ болж анх удаа эмэгтэй хүнд төрийн дээд цол олголоо
Монгол Улсын генерал цолтой анхны эмэгтэй болсон Г.Болороос шагнал авсан сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрээр "Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдрийг мөрдөс нэгт нийт цэргийн албан хаагчдадаа хүргэж байна. Сэтгэл зүрхээ зориулан халуун цэгт үүрэг гүйцэтгэн дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа энэ өдрийн баярын мэндийг хүргэе.
Шинэ зууны шинэ жилийн эхэнд миний бие Монгол Улсын хүндтэй цолыг хүртэж байгаадаа баярлаж байна. Мөн Монголынхоо ард түмэнд, нийт эмэгтэйчүүддээ түүхийн шинэ хуудас нээсэндээ баярлаж буйгаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна.
Аль ч улс оронд жендэрийн тэгш эрх тэгшээр яригдах ёстой. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаагаа төрийн дээл цолыг олгож байгаа нь нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр болсон гэж хувиасаа үзэж байна" гэв.