З.МЭНДСАЙХАН: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл З.МЭНДСАЙХАН: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.МЭНДСАЙХАН: Азийн хөгжлийн банкнаас зээл авч малчдад хашаа, худаг гаргаж өгнө гэдэг худал мэдээлэл

2022 оны 3 сарын 23

   

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд  Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ асуудлыг хэлэлцсэн билээ.

   Уг асуудлыг хэлэлцсэний дараа цахим сүлжээд Азийн хөгжлийн банкнаас 50 сая ам.доллар буюу 150.000.000.000 төгрөг зээлж, малчдад малын хашаа барих, худаг гаргахад туслалцаа үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоно гэх мэдээлэл цацагдаж, шүүмжлэл дагуулаад байна.

 Бид энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай холбогдож, тодрууллаа.

         Тэрбээр “Энэ тухай мэдээллийг яг одоо хараад, инээд хүрээд сууж байна. Азийн хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад, малчдадаа хашаа барьж, худаг ухаж өгөөд байж байдаг тэнэглэл хаана ч байхгүй. Энэ бол ор үндэслэлгүй, худал, буруу ойлгосон мэдээлэл байна.

30 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Азийн хөгжлийн банк, манай хөдөө аж ахуйн салбар хоёр судалж, Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуй төслийг 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд мал эмнэлгийн 54 аж ахуйн нэгжийг чадавхжуулах, 11 мянган малчдыг хоршоолж, малын гаралтай бүтэгдэхүүнийг эдийн засгийн хувьд эргэлтийг нэмэгдүүлэх, бэлчээр бий болгох юм. Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд уг төсөл хөтөлбөр хэрэгжинэ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635525
7 эможи

Зочин
2022-03-26 11:27
болхоо байнгуут ингээдл мэлзэх юмдаа
Мийгаа
2022-03-23 19:19
Наад зээл чинь очих хүндээ очихгүй болхоор өрний нэмэр байхаа
иргэн
2022-03-23 18:19
УЛС ОРНОО БОДОО Ч, ИРЭЭДҮЙ ҮЕ ЧИНЬ ТА БҮХНИЙ ХУЛГАЙ ХИЙСЭН ДОЛЛАРЫГ ТӨЛНӨ ШҮҮ ДЭЭ
Зочид
2022-03-23 15:25
Одоо зээлээ болио.ард иргэд бүгдэд нь бодит байдалаа ойлгуулаач бид ойлгоно бүсээ жаахаэн чангалаад өр ширээ багасгая.зээл хэдий хөгжил дэвшилд хэрэгтэй ч зарим зүйл дээр тэвчих хэрэгтэй болов уу гэж бодох юм
Irgen
2022-03-23 11:38
Uls ornoo hugjyyleh gedeg malchdad hashaa barih gesen yg bish shyydee.malchid yeiin yed bilcheeriin mal aj ahuigaa ulamjlalaaraa hugjyylj irsen.hashaa barih gesen teneg sanaagaa boliochee.yr dyntei yadaj bolovsroloo hugjyyleechee.bagsh beltgeh ajliig tergyynii bolgomoor baina.
Г . Түмэнжаргал
2022-03-23 11:11
Хэцүү бна даа . Цэцэрлэг , сургууль бариж боллоггүй юм байх даа . Малчид өөрсдөө хашаа , худгаа нийлээд барьчихдаг шүү дээ . Асуудалтай юмаа иймхэн юманд толгой нь хүрдэггүй юмуу аль эсвэл мөнгө угаах санаа оноо байгаа юм болуу . Хашаа , худаг малчдад барьж өгнө гэж байхаар . Залуу малчин гэр бүлийг дэмжиж , малжуулах ажил өрнүүлж байвал яасийн бол арай дөхөмтэй сонсогдно биз дээ . Үгүй бол залуу малчин гэр бүлийг . Хашаа , худагтай газар өгч , гэрээ хийж тэдээс тэдэн он хүртэл тэгэж ажиллавал тийм тийм урамшуулалтай юмаа гээд дэмжээд өгвөл болох байхаа .
keyboard_arrow_up