Архидан согтуурсан үедээ найз охиноо хутгалж, гэмтээжээ
2022 оны 3 сарын 23
Өнгөрөгч шөнө 02:20 цагийн орчимд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл иржээ. Улмаар алба хаагчдыг очиход 29 настай иргэн О нь архидан согтуурсан үедээ хамтран амьдрагч 21 настай эмэгтэй Х-г хутгалж гэмтээсэн нөхцөл байдалтай байжээ.
Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч шөнө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл ирсэн. Алба хаагчдыг очиход иргэн Х гэртээ эзгүй байсан. О-гийн биеийн байдал хэвийн. Ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн” гэв.
Хэргийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
2
2
635531
8 эможи
Зочин
2022-03-23 17:18
Энэ архидалт хүндэрлээ шүү
зочин
2022-03-23 12:41
дөнгөж 21 настай байж 30 хүрч байгаа хөгшин малтай яах гэж зууралдаж залуу насаа үрж байгаа охин бэ? харамсалтай юмаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: