Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн

2022 оны 3 сарын 23

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж сайд мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг 2011 онд концессын гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлсэн. Гэрээ 2021 онд дуусах байсан. Гэтэл 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар энэ компани бараг эзэнгүй болоод байна. Хувьчилж авсан хүн нь нас барсан. Өв залгамжлагчид нь авахгүй гэсэн. Ингээд үндсэндээ бараг эзэнгүй болчихоод байна. Хуулийн байгууллага шалгаад хувьчлах шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирүүлсэн. Үүний дагуу хувьчилсан шийдвэрийг нь хүчингүй болголоо. Энэ үйлдвэрийн цаашдын асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хариуцна. Энэ үйлдвэр өмнө нь 50 орчим сая долларын зээлтэй байсан. Уг зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Зээлсэн мөнгөө өмнө нь Худалдаа хөгжлийн банк болон гадаадаас авсан зээлдээ зарцуулаад дууссан" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
635537
3 эможи

Зочин
2022-03-24 09:03
сайхан үйлдвэр байсан,сүйрч байгаа юм байна л даа.Хөтөлийн 10 гаран мянган хүний ахуй амьдрал энэ үйлдвэртэй шууд холбоотой.улс дэмжээд яаралтай хөл дээр нь босгох хэрэгтэй.Шоовдор мэтийг хэрхэвч ойртуулж болохгүй дээ.
keyboard_arrow_up