САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхээ 70 сургуульд жишиг хэл заслын танхим байгууллаа САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхээ 70 сургуульд жишиг хэл заслын танхим байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 03, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Баянгол дүүргийнхээ 70 сургуульд жишиг хэл заслын танхим байгууллаа

2022 оны 3 сарын 24

Arslan.mn

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.Миеэгомбын хүсэлтийн дагуу ИТХ-ын Ажлын албанаас санаачилж Тусгай хэрэгцээт 70 дугаар сургууль “Хамтдаа ярьцгаая” жишиг хэл заслын танхимтай боллоо.

Өнөөдөр “Хамтдаа ярьцгаая” жишиг хэл заслын танхимын нээлт болж арга хэмжээнд Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Дезерет олон Улсын байгууллагын төлөөлөл, 70-р сургуулийн хамт олон оролцов.

Тус сургуулийн захирал Л.Цоггэрэл “Улсын хэмжээнд анхны хэл заслын жишиг танхимтай сургууль болж байгаа түүхийн гэрч боллоо. Бидний ажлыг дэмжиж ийм сайхан ажил зохион байгуулсан Баянгол дүүргийн хурлын дарга, Ажлын албаны хамт олон, Олон улсын байгууллага хамтран оролцсон бүхэнд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчдынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Манай сургууль нийт 600 гаруй сурагчид суралцаж суурь боловсрол эзэмшиж дүүрэг нийслэл улс олон улсын тэмцээн уралдаанд шагналт байр эзэлсээр ирсэн. Бид амжилтаа улам бататгаж тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурах хүсэл тэмүүлэл, сурахад бүх талын оролцоо, хамтын ажиллагаа хөгжлийг дэмжиж нийгэмшүүлэх их үйлсийг түгээн ажиллах болно” гэдгийг тодотгосон.

Arslan.mn

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Манай улсад 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдаг. Энэ нь бага тоо биш. Тэдгээр хүүхдүүдийн хувьд сурч боловсорно гэдэг энгийн хүүхдүүдтэй адил хичээгээд болчихдог зүйл биш. Асаргаа, эмчилгээ, анхаарал халамж илүү шаарддаг. Тиймээс тэднийг сурч боловсроход шаардлагатай нөхцөл бүрдсэн сургуульд сургах нь зүйтэй юм. Манай улсын хэмжээнд нийт 6 тусгай сургалттай сургуулийн нэг нь манай дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй 70-р сургууль. Тус сургуулийн 1-5-р ангийн 165 сурагчид зориулалтын анги танхимын хүрэлцээгүйн улмаас хэл заслын хичээл хоцрогдолтой байсан асуудал Зориулалтын анги танхим иж бүрэн техник тоног төхөөрөмж сургалтын хэрэглэгдэхүүн шийдэгдэж байгаад талархалтай байна” гэдгийг дурдлаа.

Arslan.mn

Энэхүү танхимыг тохижуулах төслийг ИТХ-ын ажлын албаны Төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтсээс Дезерет олон Улсын байгууллагад хандаж хүргүүлснээр өнөөдөр ийнхүү биеллээ олж танхимын тохижилт нь нийт 22 сая төгрөг бүхий тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогт тохирсон танхим болж байгаагаараа онцлог юм.

ХӨГЖЛӨӨС ХЭН Ч ХОЦРОХ ЁСГҮЙ.

НЭН ТЭРГҮҮНД ХҮҮХЭД.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635547
0 эможи

Зочин
2022-03-24 10:10
Хэл засалч багш байхгүй. Заавал тусгай танхим гэхгүй хаана ч болно. Муу шүү 70 дугаар сургууль. Наранчимэг, Тунгалаг нарт арга хэмжээ авч ажлаас нь халаарай
keyboard_arrow_up