МҮЭХ: Барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай МҮЭХ: Барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭХ: Барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэх шаардлагатай

2022 оны 4 сарын 05

Arslan.mn

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлж байна.

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төрийн албан хаагчдын цалин хөлс дорвитой нэмэгдсэнгүй. Бүтээгдэхүүний суурь үнэ нэмэгдэж байгаа гэж боловч үүнийг далимдуулж нэмэх үзэгдэл байна. Зарим барааны үнэ 50 хувь нэмэгдэж байна. Асуудал хаана байгааг сүлжээ бүрд хяналт шалгалт хийх хэрэгтэй байна. Тиймээс цалин хөлсийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай.

ХАОАТ-ыг тодорхой хугацаанд тэглэх, НӨАТ-ыг буцаан олголтыг ч нэмэгдүүлэх саналыг дэвшүүлж байна. Засгийн газар нь тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа ч өөр бусад зохицуулалтыг давхар авах ёстой.

Мөн зээлийн асуудал бий. Цалингийн зээлийн хүүг нэг оронтой тоонд шилжүүлэх хүсэлт тавьсан. Валютын тодорхой зохицуулалтыг хийх хэрэгтэй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
635763
11 эможи

ард
2022-04-07 21:41
МАН сонгуульд амлахдаа ийм л юм ярьж жил бүр инфляцын нэмэгдэлтэй уялдуулан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэнэ гэж амлаж ард иргэдийн итгэл хүлээж гарч ирчихээд 20 000 р нэг удаа 100 000 гарангаар нэг удаа хуурсан болчихоод л бараа бүтээгдэхүүнийхээ үнийг сул тавьж одоо тэр нэмэгдэл нь нэмэгдэл ч бус хаанаа ч хүрэхгүй хорогдол болж ард түмэн нь ядуурал руу орж байхад төрийн түшээд нь цалингаасаа өндөр хөрөнгөтөй болж тэрбумтангууд болж байна. Үүнийг шалгах цаг болсон шүү. МАН ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж инфляцтай уялдан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмдэг хуулиа яаралтай гарга ард иргэд төрөөс нэмэгдэл юм шаардаж байгаа юм огт биш шүү цалин тэтгэвэр тэтгэмжээ шудрагаар инфляц өссөн үед авах ёстой л гэж үзэж түүнийгээ шаардаж амлалтаа биелүүл гэж байгаа юм хэрэв биелүүлж чадахгүй бол зайгаа тавиад өгчихөөрөй чаддагууд нь ажиллана биз...
zochin
2022-04-06 20:15
turiin alban haagchiin tsalingaa nemeechee amidrahad hetsuu bn shde lalaruudaa
keyboard_arrow_up