ТЕГ: Нэр бүхий улс төрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан 5 ИРГЭНИЙГ БАРИВЧИЛСАН
Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр "Тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээдүүд нь эксримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай нийт 12 галт зэвсэг илэрсэн.
Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.
Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон." гэлээ.