Ц.АМАРСАНАА: Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ЦАХИМЖИЖ, иргэдэд НЭЭЛТТЭЙ боллоо Ц.АМАРСАНАА: Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ЦАХИМЖИЖ, иргэдэд НЭЭЛТТЭЙ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.АМАРСАНАА: Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээлэл ЦАХИМЖИЖ, иргэдэд НЭЭЛТТЭЙ боллоо

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

“Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 47 дугаар тогтоолын хүрээнд албан ёсоор байгуулагдсан. Хуучнаар Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын хэрэгжүүлж байсан барилга, нийтийн аж ахуй, сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг манай төв хариуцах болсон.

Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд барилгын салбарын нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгох ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд тус мэдээллийн систем дэх найман дэд системээр дамжуулан барилгын салбарын мэдээ, мэдээллийг цаг хугацаа, орон зай харгалзахгүй авах бүрэн боломжтой болсон.

Arslan.mn

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ИХТЭЙ, СӨРӨГ ҮР ДАГАВАР ДАГУУЛСАН ОЛОН АСУУДАЛ ГАРДАГ БАЙСНЫГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ТАСЛАН ЗОГСООЖ ЧАДСАН.

Барилгын нэгдсэн мэдээллийн систем нь Үндэсний Дата Төв, УБЕГ, НДЕГ, БШУЯ болон тус яамны харьяа БМТТ, ХНХЯ-ны харьяа ХАБЭМТ, МБҮА гэх мэт төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем, танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “Дан”, “E-Mongolia” системүүдээр иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрөгдсөн шаардлагатай мэдээллүүдийг татан авч, бодит мэдээлэлд тулгуурлан хөгжүүлсэн систем юм.

Таван чиглэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжууллаа.

  • Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах
  • Барилгын ажил гүйцэтгэх
  • Барилгын материалын үйлдвэрлэл
  • Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэх

Мөн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй, нэгж байгууллагуудын мэдээллийн сан, барилгын салбарын инженер техникийн ажилтан болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны мэдээллийн сан, барилгын салбарын хууль, эрхзүйн баримт бичгийн санг тус тус үүсгэсэн. Түүнчлэн Аж ахуй, нэгж байгууллагууд өөрийн байгууллагын эрхээр системд нэвтэрч, тусгай зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэлтийн үйл явц ямар шатанд байгааг хянах, салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норм, нормативын баримт бичгийг цахимаар үнэ төлбөргүй харах, татах, хэвлэх бүрэн боломжтой болсон юм.

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ БАЙГАА НИЙТ 403 НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БҮРЭН ЭХЭЭРЭЭ ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙРШСАН.

Барилгын хөгжлийн төв” нь төсвийн хөрөнгө оруулалт болон гадны зээл тусламжаар баригдаж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа 21 аймгийн 330 суманд баригдаж буй барилга байгууламжийг камержуулж, цахимд холбох ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр захиалагч яамдууд, аймаг, сум, нийслэлд баригдаж буй объект, төрийн худалдан авах ажиллагаа зэргийг манай программ руу ороод камераар шууд харах боломжтой болно. Үүний үр дүнд баригдаж буй барилгын ажлыг гүйцэтгэгч талаас болон төрөөс тавих хяналт сайжирч, төлөвлөгөөт хугацаандаа тухайн барилга ашиглалтад орох давуу талтай юм. Манай байгууллага энэхүү цахимжуулах ажлыг үе шаттайгаар, бүрэн хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Arslan.mn

Барилгын нэгдсэн мэдээллийн санд УБЕГ, БШУЯ-ны БМТТ-ийн мэдээллийн сангаас шүүлт хийлгэн боловсруулсан

  • 17346 барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд
  • 4326 мэргэшлийн зэрэгтэй ИТА
  • 31820 инженер техникийн ажилтны мэдээллийг агуулсан мэдээллийн санг үүсгэсэн.

Түүнчлэн 2022 онд Монгол Улсын Засгийн газрын төлөвлөлтөд тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтууд Төсвийн тухай хуулиар батлагдаж, ажил хэрэг болоод явж байна. Үүнд Монгол Улсын хэмжээнд нийслэл, дүүрэг, аймаг, сумдад эмнэлгийн болон боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлд олон төсөл хэрэгжинэ. Барилгын салбарын нэг онцлог нь гүйцэтгэлийн ажлыг хувийн хэвшлийн байгууллагууд 100 хувь хариуцдаг учраас дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Сэтгүүлч Ц.Соёлмаа 

Эх сурвалж: vip76.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635956
1 эможи

keyboard_arrow_up