Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонсов

2022 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар ҮАГ-аас хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.

Тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Аудитын зорилгыг хангахын тулд Төрөөс эмийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр хүн амын өвчлөл буурч, эмийн зохистой хэрэглээ төлөвшсөн эсэх, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, түгээх тогтолцоо бүрдсэн эсэх гэсэн дэд зорилтын дагуу гүйцэтгэсэн.

Аудитын тайланг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, ЗГХЭГ, ЭМЯ, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн бөгөөд аудитаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны анхааралд 1 асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 5, Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад 5, Сангийн сайдад 1, ЭМДЕГ-т 1, нийт 13 зөвлөмж өгснийг Ерөнхий аудитор танилцууллаа.

ҮАГ-ын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, хийсэн дүн шинжилгээ, аудитын дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын 2014 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилт хангагдаагүй байхад Засгийн газраас Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталж, эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хүчингүй болгосон нь бодлогын хэрэгжилтийг дүгнэж, үр нөлөөг үнэлэх боломжгүй болгосон.

Мөн Засгийн газрын 2020 оны 222 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан нь эмийн зохицуулалтыг харилцан уялдаатай, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай болгох алхам болсон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэц, орон тоо төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй, үйл ажиллагаа жигдрээгүйгээс эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг бие даан хэрэгжүүлээгүй, эмийн гаж нөлөөг бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй байна хэмээн танилцууллаа.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, Ц.Туваан, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан, нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд тайлангийн үр дүнгийн дагуу арга хэмжээ авч, алдаа дутагдлыг засах талаар болон эмийн үнэд хязгаар тогтоох, чанарыг хянах, нөөцийг тасралтгүй байлгах, эм зүйн чиглэлээр ажиллах хүчний дутагдлыг нөхөх, Эмийн агентлагийн ажлыг жигдрүүлэхтэй холбоотой асуудлаар тодруулж, гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлйж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар аудит үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд байна хэмээн байр сууриа илэрхийлээд тайланд заасан дүгнэлтүүдийг хэрэгжүүлж ажиллахыг салбарын сайд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа.  Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонссоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635994
0 эможи

keyboard_arrow_up