ФОТО: “Атрын IV аян Эх орны эрүүл хүнс уриатайгаар- Агрономчдын улсын зөвлөгөөн“-өөр үргэлжилж байна ФОТО: “Атрын IV аян Эх орны эрүүл хүнс уриатайгаар- Агрономчдын улсын зөвлөгөөн“-өөр үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Атрын IV аян Эх орны эрүүл хүнс уриатайгаар- Агрономчдын улсын зөвлөгөөн“-өөр үргэлжилж байна

2022 оны 4 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган өнөөдөр (2022.04.13) болж байна.

Тус чуулган нийт дөрвөн салбар зөвлөгөөнүүдийн хамт үргэлжлэх бөгөөд өнөөдөр үдээс өмнө "Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгуулсан бол үдээс хойш  "Атрын IV аян- Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн"-өөр үргэлжилж байна.

Arslan.mn

Зөвлөгөөнийг нээж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлсэн үгэндээ  "Газар тариалангийн салбарт ажил амьдралаа зориулсан үе үеийн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд, ахмад буурлууд та бүхний маань нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд өнөөгийн Монгол орны тариалангийн салбарын өнгө төрх тодорхойлогдож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан улаанбуудай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүргэсэн гавъяаг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Хоёр зууныг дамжиж хэрэгжүүлсэн атрын гурван аян бол манай орны газар тариалангийн хөгжлийн түүхэнд тодоор бичигдэж үлдэх томоохон бүтээн байгуулалт, түүнийг хэрэгжүүлсэн хүмүүс нь тариаланчид, мэргэжилнүүд та нар  гэдэгтэй маргах хүн байхгүй.   

Энэхүү зөвлөгөөнөөр манай орны эрдэмтэн судлаачдын боловсруулж бэлтгэсэн “Монгол Улсад газар тариалан эрхлэх систем”-ийг хэлэлцэн батлах,  Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачлага, Улсын Их хурлаар батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан “Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжиж, хүнс экспортлогч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, чиглэл өгөх, хэрэгжилтийг зохион байгуулахад нэгдсэн нэг бодлогоор оролцож амжилтад хүргэхэд онцгой идэвхи зүтгэл гаргаж түүчээлэн ажиллах шаардлагатай байна.

Тариаланийн салбарт үүсээд буй эерэг болон сөрөг үр дагаваруудыг оновчтой шийдвэрлэхэд мэргэжилтнүүд та бүхний мэдлэг, чадвар, санал санаачлага, үүрэг оролцоо онцгой чухал байх болно." гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636039
0 эможи

keyboard_arrow_up