ФОТО: Тариаланчдын зөвлөгөөн 2 дах өдрөө “Төмс, Хүнсний ногооны үйлдвэрлэл, шинэ технологи“ сэдвээр үргэлжилж байна ФОТО: Тариаланчдын зөвлөгөөн 2 дах өдрөө “Төмс, Хүнсний ногооны үйлдвэрлэл, шинэ технологи“ сэдвээр үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Тариаланчдын зөвлөгөөн 2 дах өдрөө “Төмс, Хүнсний ногооны үйлдвэрлэл, шинэ технологи“ сэдвээр үргэлжилж байна

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал, газар тариалан" үндэсний чуулган "Төмс, хүнсний ногоо, зоорь, жимс жимсгэний аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн"-өөр өнөөдөр (2022.04.14)  "Корпорайт" зочид буудалд үргэлжилж байна.

Өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр  үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид, агрономчид цуглан салбарынхаа чухал асуудлууд, гарц шийдлийн талаар хэлэлцсэн бол өнөөдөр хүнсний ногоочид, жимс жимсгэнэ тариалагчид маань төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хөрсний үржил шим, хүлэмжийн аж ахуй, жимс, жимсгэнийн салбарын хөгжил, судалгаа, хүний нөөц зэрэг олон талт асуудлаар зөвлөлдөх юм. 

Зөвлөгөөнийг нээж  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан  үг хэллээ. 

Arslan.mn

Тэрбээр " Атрын 3 дугаар аян”-ны хүрээнд төмс, хүнсний ногоо, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 200 га хүртэл газар олгох, трактор, усалгаа, зоорь, хүлэмжийн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх эрх зүйн орчинг бүрдүүлсэн.

2021 оны ургац хураалтын дүнгээр 17 мянган өрх, 858 аж ахуйн нэгж, хоршоо төмс 19.9 мянга га талбайд тарьж 181.8 мянган тн, хүнсний ногоо 10.4 мянган га талбайд тарьж 118.3 мянган тонн ургац хураан авч, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.9 хувийг хангаж байна.Нийт тариалж буй талбайн 94 хувийг ил талбайн ногоо, 6 хувийг хүлэмжийн тариалан эзэлж гол нэрийн хүнсний ногооны үйлдвэрллээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрсэн.  

Монгол Улсын Засгийн газраас хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор бүрэн хангах, нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн “Атрын 4 дүгээр аян”-ыг  “Эх орны - эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. 

Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн саналыг хүлээн авч борлуулалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо  худалдан авахад зориулж зоорь, агуулах бүхий аж ахуйн нэгжид зөвшөөрөгдсөн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийг олгохоор гэрээнд тусгагдаад байна.

Улаанбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт 20 га талбай бүхий өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйг байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулаад байна. 

Хүнсний ногооны үйлдвэрлэлд шинэ техник, технологи, оновчтой шийдлийг шуурхай нэвтрүүлж, “Атрын 4 дүгээр аян” -ыг Эх орны эрүүл хүнс уриатайгаар амжилттай хэрэгжүүлэхэд ногоочин, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгч та бүхний  сэтгэл, зүтгэл, хөдөлмөр голлох үүрэгтэй бөгөөд хүн амыг амин дэм бүхий аюулгүй бүтээгдэхүүнээр хангах ариун  үйлсэд тань ажлын амжилт хүсье! " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636055
0 эможи

keyboard_arrow_up