Б.Ганхуяг: “Чи үхсэн болоод жүжиглэчих, би үлдсэн мөнгөө авмаар байна гэсэн” Б.Ганхуяг: “Чи үхсэн болоод жүжиглэчих, би үлдсэн мөнгөө авмаар байна гэсэн”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг: “Чи үхсэн болоод жүжиглэчих, би үлдсэн мөнгөө авмаар байна гэсэн”

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн гэх БНХАУ-ын иргэний талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, иргэн Б.Ганхуяг Хятад улсын иргэнтэй хамтарч үйлдвэр бариад 30, 70 хувиар хувааж эзэмшихээр тохиролцсон ч залилуулсан гэх. Тэрбээр "Одоогоос таван жилийн өмнө болсон энэ хэргийг тухайн үед иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ үед Хятадын иргэн Говьсүмбэр аймгийн цагдаад түүний эсрэг мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ процесс хоёр жил үргэлжлээд хэрэгсэхгүй болсон ч түүнийг алуулах захиалгыг Хятад иргэний зүгээс Наранбаяр гэж хүнд өгсөн" хэмээн иргэн Б.Ганхуяг ярилаа.

Анх 2010 онд уурхай дээрээ баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр тэр хүнтэй хамтарч байсан. Улмаар уурхайгаа залилуулж, төслөө алдсан. Гэтэл эсрэгээрээ тухайн этгээд намайг цагдаад өгч хоёр жилийн хугацаанд шалгуулсан байдаг. Ингээд үнэнд гүйцэгдээд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Улмаар үүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргах үед надад халдах захиалгыг олон жил шоронгоор явсан этгээдэд даалгаж, мөнгө өгсөн байгаа юм. Тиймээс энэ хятадтай хууль ёсны хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна" хэмээн хэллээ. 

Мөн тэрбээр "Дээрх этгээд одоо ч Сэлэнгэд алтны компанийг залилаад явж байгаа сураг сонсогдсон. Түүнтэй хариуцлага тооцож чадвал томоохон мафийн үйлдлийг таслан зогсоож чадна. Тиймээс гадаад иргэний энэ үйлдэлд анхаарал тавихыг төрийн гурван өндөрлөгөөс хүсэж байна" гэж нэмж хэлэв.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
636085
6 эможи

Zochin
2022-04-14 22:52
Eruugiin hulgaich jujig togloj bga ch ym biluu hen medlee eh nutagtaa deerelhuulj bwal hohino gj helmeer bna
Зочин
2022-04-14 15:41
даварсан хятад иргэдийг Монгол улсын хууль шүүх ѳдий болтол хаигаалдагт гайхаж бна.Монгол хүн нутагтаа ингэж алуулах бусдад залилуулах гэж үү?Босоо Монгол Хѳх монгол бна уу?ийм тохиолдолууд дээр л
h
2022-04-14 14:38
хуцхаар очоодл байлдаачдэээ гөлөгөөөө захиалуулсан юм болллл
keyboard_arrow_up