Б.Жавхлан: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг улсад шилжүүлэх ажил эхэлсэн Б.Жавхлан: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг улсад шилжүүлэх ажил эхэлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг улсад шилжүүлэх ажил эхэлсэн

2022 оны 4 сарын 14

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг улсад шилжүүлэх авах ажил өнөөдөр эхэлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэв.

Засгийн газрын энэ сарын 13-ны ээлжит хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.  Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон юм.

Концессын гэрээний дагуу 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ны дотор нийт зургаан ажил хэрэгжүүлэх ёстой байсан нь хангалтгүй хэрэгжсэн гэж Засгийн газар үзсэн. Тухайлбал, жилд 500 мянган тонн шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх зэрэг ажлыг гүйцэтгээгүй байна. Мөн уг үйлдвэрийг арматур, төмөр утас, ган бөмбөлөг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангах зэрэг үүрэг огт биелэгдээгүй байгааг Сангийн сайд хэллээ. 

Тэрбээр, “АТГ-аас уг үйлдвэртэй холбоотойгоор Засгийн газарт мэдэгдэл ирүүлсэн. Тус компанийн үйл ажиллагааг өргөтгөн техникийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нэмэх, үр ашгийг дээшлүүлэх ТЭЗҮ боловсруулах гэрээг ажлын туршлагагүй, байгуулагдаад удаагүй байсан “Кью Эс Си” компанитай байгуулах дүгнэлтийг гаргахдаа хууль зөрчиж, удирдлагаас өгсөн хууль бус үүргийг биелүүлсэн болох нь тогтоогдсон. Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоол нь Концессын тухай хуулийн 6, 9, 11, 12, 14, 15, 17 дугаар зүйлийг зөрсөн байна гэсэн мэдэгдэл ирсэн. Тиймээс Засгийн газраас гэрээг цуцлах шийдвэр гарсан юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636086
0 эможи

keyboard_arrow_up