Г.БАТСУУРЬ: Жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд тариалсан га тутамд 10 сая төгрөгийн  ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ олгоно Г.БАТСУУРЬ: Жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд тариалсан га тутамд 10 сая төгрөгийн ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.БАТСУУРЬ: Жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд тариалсан га тутамд 10 сая төгрөгийн ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ олгоно

2022 оны 4 сарын 14

Arslan.mn

Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд Дэд сайд Г.Батсуурийн танилцуулсан "Жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулга, шийдэл" сэдэвт илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эрхэм хүндэт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид ээ

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор жимс жимсгэнэ тариалагчдын улсын зөвлөгөөнийг хаврын тариалалтын нөр их ажлын өмнө, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх их ажлын босгон дээр зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр энэ салбарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, цаашдын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, гарц шийдлээ оновчтой тодорхойлж үйл ажиллагаагаа уялдуулан ажилласнааржимсгэний салбарыг ойрын хугацаанд эрчимтэй хөгжүүлж, тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.

Манай орны эрс тэс, байгаль цаг уурын онцгой нөхцөлд жимс жимсгэнийн аж ахуй эрхлэхэд олон жилийн хөдөлмөр, туршлага, судалгаа шинжилгээ, хөрөнгө санхүүжилт шаарддаг нэн онцлогтой салбар билээ.

Сүүлийн жилүүдэд жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд төр засгаас ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд 2010-2016 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг, 2017 оноос “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж жимс жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг орон даяар өрнүүлэн чацаргана болон бусад жимс жимсгэний суулгацыг зээлээр олгох, суулгац үйлдвэрлэл, тариалалт, судалгаа шинжилгээ, боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, жимс жимсгэнийн өртгийн сүлжээг хөгжүүлэхэд улсын төсөв, орон нутаг, олон улсын байгууллагаас20.0 гаруй тэрбум төгрөгийн санхүү, зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн байна.

Жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд 2021 онд аймаг орон нутгийн хөгжүүлэх сангаас 742.04 сая төгрөг, улсын төсвөөс 50.0 сая төгрөг, олон улсын байгууллагаас 300.0 гаруй сая төгрөг зарцуулж  255.4 га талбайд шинээр жимс жимсгэнэ тариалж жимст цэцэрлэгийн нийт талбай 6686 га болсон ба  хураан авсан ургац хамгийн их буюу 3760 тонн болж ихээхэн нэмэгдсэн байна.

Жимс жимсгэнийн үйлдвэрлэлээр Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Ховд, Увс аймгууд бусдыгаа манлайлж байгаа бол Говь-алтай, Булган, Ховд зэрэг аймгууд сүүлийн жилүүдэд идэвх санаачилгатай ажиллан орон нутагтаа жимс жимсгэнийн тариалалт үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, суулгац үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гарган, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгааг яамны зүгээс сайшаан тэмдэглэж байна.  

Тус яамнаас сүүлийн жилүүдэд чацарганын жимсний чанарыг сайжруулах, чанарын баталгаа бүхий баталгаат сортын суулгацаар тариаланчдыг хангахад онцгой анхаарч байгаа бөгөөд 2019 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Булган, Жаргалант суманд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг байгуулсан ба  2020 онд Говь-алтай, Сүхбаатар аймагт суулгац үржүүлгийн төв, 2021 онд Төв аймгийн Борнуур суманд жимс жимсгэнийн сорт сорилт, генефондын загвар төвийг байгуулж эхлээд байна.  Мөн суулгац үржүүлэх 10 иж бүрдэл хүлэмж нийлүүлж хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор суулгац үйлдвэрлэлийг 200 мянган ширхгээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Arslan.mn

Мөн тус яамны захиалга, Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн санхүүжилтээр “Чацарганын гадаад зах зээлийн судалгаа”, “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарын харьцуулсан судалгаа”, “Чацарганын кластерын худалдаа-хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх, өртгийн сүлжээ үүсгэх”  зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн ба “Чацаргана боловсруулах үйлдвэрүүдэд хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын тогтолцоог хэрэгжүүлэх” төсөл хэрэгжүүлж Увс хүнс ХХК, Эден ХХК-ууд ISO22000:2018 чанарын менежментийн сертификат аваад байна.

Тус төслийн санхүүжилтээр 2019 онд чацарганын үрийн тосыг нүүрсхүчлийн хийгээр хандлах аргаар ялгаж авах орчин үеийн өндөр технологийн тоног төхөөрөмжийг ШУТИС-ын Техник, технологийн туршилт судалгааны төв дээр суурилуулан олон улсын стандартад нийцсэн үрийн тосыг гарган авах, судлах, олон улсад баталгаажуулах, экспортыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. 

Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монголын худалдааг дэмжих” ТRAM төслийн хүрээнд “Чацарганын кластер байгуулах” төсөл хэрэгжүүлж Монгол чацарганын экспортыг дэмжиж,Европын зах зээлд гаргахаар олон ажил санаачлан хэрэгжүүлж дэмжлэг  үзүүлсэн нь үр дүнгээ үзүүлж байна.

Европын холбооны  дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сард "Увсын чацаргана"-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд "Газар зүйн заалттай бүтээгдэхүүн"-ээр баталгаажуулж гэрчилгээ олгосноор экспорт нэмэгдэх бодит боломж бүрдлээ.

Мөн түүнчлэн 2018-2020 онд чацаргана, жимс жимсгэнийн боловсруулах үйлдвэр байгуулах, технологийг шинэчлэхэд ЖДҮ-ийг дэмжих сан болон, АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл зэрэг аймгуудын чацаргана, жимс жимсгэнэ боловсруулах 6 үйлдвэрт 3.0 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ба Улаанбаатар хотод БНСУ-ын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр “Ногоон Ази-сүлжээ” ТББ жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулаад  байна.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төслийн хүрээнд 2021 онд чацарганын бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч 8 аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийг сайжруулахад нь зориулан 300 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус яамнаас жимс жимсгэнийн талбайг нэмэгдүүлэх, ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуйг хөгжүүлэх гэсэн 3 чиглэлээр анхаарч ажиллахаар шийдвэрлээд байна. Тухайлбал, жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд одоо байгаа 6.7 мянган га-г 13.3 мянган га-гаар нэмэгдүүлж 20.0 мянган га-д хүргэх үүний тулд 24.5 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах, 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулж 100.0 сая мод тарих, 330 сум, 22 аймаг, нийслэлд агро-ойн аж ахуй байгуулж 3.7 сая мод тарих нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөж байна.

Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид та бүхний үүрэг, оролцоо нэн чухал байх нь гарцаагүй бөгөөд яамны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах болно.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Ойн чуулган,  “Агро-ойжуулалт” салбар хуралдаан, нэгдсэн чуулганд оролцож, үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, агро-ойн аж ахуй байгуулах, тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, тус салбарт тулгамдаж байгаа шийдвэрлэх асуудлуудын талаар тодорхойлж, санхүүжилтийн тооцоог гарган стратеги арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний төсөлд тусган ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбараас дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд.

Жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх, бордоо, ургамал хамгааллын бодисын үйлдвэр байгуулах, жимс жимсгэнэ, ашигт таримлын судалгаа хөгжлийн төв байгуулах болон тохиромжтой бүс нутгуудад жимс жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад урт хугацаат зээлийн эх үүсвэр бий болгох, жимс жимсгэнийн сортуудыг турших нутагшуулах, шинэ сорт гаргах, жимс жимсгэнэ тариалах, ойн зурвас байгуулах агротехнологи боловсруулах ажлуудыг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн жимс жимсгэнийн агрономч, жимсчин, фермер бэлтгэх зэрэг мэргэжилтэн, ажилтан бэлтгэхэд зохих дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, туршлага судлах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус яам, зарим төсөл хөтөлбөрөөс зарим ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг дуулгахад таатай байна.

Тухайлбал тус яамнаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд анхны агро-ойн аж ахуй байгуулах ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж тендер шалгаруулан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна.

Агро-ойн аж ахуй байгуулах загвар зураг төсөл боловсруулах тендер шалгаруулалтыг Барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд агро-ойн аж ахуй байгуулах, Сэлэнгэ аймгийн 2 сум, Хэнтий аймгийн 3 суманд талбай хамгаалах ойн зурвас байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.

Мөн Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт биологийн олрштон янз байдлыг хамгаалах” төслийн хүрээнд Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд агро-ойн аж ахуй байгуулахаар шийдвэрлэн ажлаа эхлүүлээд байна.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд жимс жимсгэнэ тариалах бүс нутаг, тохиромжийн зэрэглэлийг тогтоох судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, Жайка олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр Төв аймгийн Борнуур суманд ХААИС-ийн харьяа жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн загвар төвийг энэ онд байгуулж дуусгана.

Засгийн газрын 2022 оны 117 дугаар тогтоолоор газар тариалангийн 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү зээлийн хүрээнд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд жимс жимсгэнэ тариалсан га тутамд 10 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө болон ургамал хамгааллын бодис, бордоо, тоног төхөөрөмж худалдан авах төлбөрийн 70 хувийн санхүүжилтэд зориулан жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгохоор шийдвэрлээд байна.

Эх орондоо жимс жимсгэнэ, мод тарьж ургуулах их үйлсэд Жимсчид та бүхэн манлайлан оролцож өөрийн эзэмшиж буй тариалангийн талбайдаа ойн зурвас байгуулж хөрсөө хамгаалах, жимс жимсгэнийн тариаланг өрхөөс эхлэн жимст цэцэрлэгийн аж ахуйн хэлбэрээр эрхлэх, хүрээг өргөжүүлэх зэргээр энэхүү ажилд идэвхтэй оролцож үр шимийг нь хүртэж үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж ажиллахыг уриалж байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа!

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636088
5 эможи

Алтай
2022-04-20 22:13
Жимсний аж ахуй эхлэхийг хүсэгчид хаанаас зөвшөөрөл авч газар олгох вэ төрөөс хэрхэн дэмжих вэ ? Тийм хөшүүрэг байна уу?
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up