Гэртээ харих гэж машин андуурч суусан 10 настай хүүг эсэн мэнд олжээ Гэртээ харих гэж машин андуурч суусан 10 настай хүүг эсэн мэнд олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гэртээ харих гэж машин андуурч суусан 10 настай хүүг эсэн мэнд олжээ

2022 оны 4 сарын 14

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт дөрөвдүгээр сарын 13-ны 13:00 цагийн орчимд  бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй болжээ. Хүүхэд алга болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Онцгой байдлын ерөнхий газар тус аймгийн Цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 01:57 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 10 настай хүүг эрэн хайх ажиллагааг 02:56 цагаас эхлэн зохион байгуулжээ. 
Эрэн хайх явцад дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн үйлчлэгч Ц хүүгийн ар гэрийнхэнтэй утсаар холбогдож, “Хүүхэд 04.13-ны 19:00 цагийн орчимд  Галуут суманд ирсэн” тухай мэдэгдсэн тул эрлийг зогсоосон байна. 

Хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байв. Хүү Эрдэнэцогт сум дахь гэртээ харих гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
2
636093
14 эможи

keyboard_arrow_up