Шинжилгээнд хамрагдаагүй 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ
2022 оны 4 сарын 14
Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын явцад эрүүл мэндийн шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүнийг зориулалтын бус тээврээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг олж илрүүлжээ.
Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Гашуунсухайт боомтоор нүүрсний автомашинаар тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636096
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: